Беларусь баруун хилээ хааж, армиа бэлэн байдалд шилжүүлэв | News.MN

Беларусь баруун хилээ хааж, армиа бэлэн байдалд шилжүүлэв

Беларусь баруун хилээ хааж, армиа бэлэн байдалд шилжүүлэв

Беларусь баруун хилээ хааж, армиа бэлэн байдалд шилжүүлэв

Беларусийн Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр (2020.9.17) Польш, Литва улстай залгаа хилээ хааж, армийн цэргүүдийг бэлэн байдалд шилжүүлжээ. Түүчнлэн Украинтай залгаа хилийн харуул, хамгаалалтыг нэмэгдүүлсэн байна. Европын сүүлчийн дарангуйлагч гэгдэж буй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког огцруулахын төлөөх жагсаал сүүлийн сар хагасын хугацаанд үргэлжилж байна. Тэрбээр эсэргүүцлийн жагсаалыг барууны орнууд өдөөсөн хэмээн өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ дундуур дурдсан аж.

Александр Лукашенко  хэлэхдээ “Би эх орондоо дайн хүсэхгүй байна. Түүнчлэн Беларусь, Польш, Литва улсыг цэргийн ажиллагааны театр болгохыг хүсэхгүй байна. Энэ бидний асуудлыг шийдэхгүй. Тиймээс би Польш, Литва, Украиныг галзуу улстөрчдөө зогсоож, дайн дэгдээхгүй байхыг уриалж байна” хэмээжээ. Гэхдээ тэрбээр хөрш Латви улсыг Польш, Литва улс шиг “NATO” буюу Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орон гэдгийг дурдаагүй.

Беларусьт өнгөрсөн наймдугаар сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Александр Лукашенко зургаа дахь удаагаа улиран ажиллах болсныг ард түмэн эсэргүүцэн жагсаж байна. Жагсаал эхэлснээс хойш 7000 орчим хүнийг баривчлан хорьж, олон зуун хүн цагдаа нарт хэрцгийгээр зодуулсан гэж хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.

АНУ, Европын холбооноос Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийг чөлөөт, шударга болоогүй хэмээн шүүмжилж, Александр Лукашенког сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ эхлүүлэхийг шаарджээ. Гэвч тэрбээр олон улсын шаардлагыг хүлээж аваагүй. Улмаар Европын парламентаас Беларусийн сонгуулийг зохион байгуулсан болон жагсаалын эсрэг хүч хэрэглэсэн албаныхны эсрэг хориг арга хэмжээ авчээ. Мөн өчигдөр Европын парламент нь Александр Лукашенког Беларусийн хууль ёсны ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тогтоолыг баталжээ. Гэтэл Александр Лукашенкогийн бүрэн эрхийн хугацаа арваннэгдүгээр сарын 5-нд дуусах ёстой.

Нөгөө талд ОХУ нь Беларусийн гол холбоотон, спонсор болж байна. Тухайлбал, Александр Лукашенко энэ долоо хоногийн эхээр Москвад айлчлан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, 1.5 тэрбум ам.долларын зээл авахаар тохиролцжээ.

Үүний зэрэгцээ Польшийн Ерөнхий сайд өнөөдөр Литва улсад айлчлах үеэрээ хөрш Беларусьт жагсаалын үеэр гэмтсэн хүмүүст зориулан эмнэлгийн тусламж, материал илгээхээ мэдэгджээ. Мөн Европын холбоо болон олон улсын зээлдэгч нарын зүгээс Беларусийн эдийн засаг, бизнесийг дэмжих зорилгоор нэг тэрбум еврогийн санхүүжилт олгох хэрэгтэй хэмээн Польшийн Ерөнхий сайд мэдэгджээ.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүн 2020-09-18 203.23.49.77

Ирээдүйн ХҮРЭЛСҮХ л байх да МОНГОЛД БОЛ. ИНГЭЖ бас арай болхгүй

Avatar

ХАХА 2020-09-18 192.82.78.82

өвгөн 1,5 тэрбум доллараар улсаа орост худалдав хахаха

Avatar

Монгол хүн. 2020-09-18 103.10.21.37

Орос хүний Монголд хандах хандалга бол Боолын эзэн боолоороо бүх муу муухай ажлыг хийлгэж ашиг олхын тулд өлсгөөд үхүүлчихгүй хоол өгч, хөлдөөд үхүүлчихгүй хувцас өмсгөж, өвчлөөд үхүүлэхгүй тулд вакцин хийж, ашиг илүү олохын тулд жаахан үсэг, тоо заажээ. Хөөрхий Монгол боол энэ бүгдий эзний хайр энэрэл халамж гээд насаараа бишрээд үр хүүхддээ хэрхэн сайн боол байхыг заана. Гэтэл жаахан ургашлуулаад харвал Орос эзэн харин өөрөө боолын удамтай боол Монгол нь зовхи өөдөө язгуур удамтай хүн байжээ.

Avatar

Монгол хүн. 2020-09-18 103.10.21.37

Батгана суусан газар баа.стай Орос очсон газар цустай. Монгол улс Оросын хувьд зөвхөн муу муухайд барьдаг мод золиос нь юм. Монгол байгаа цагт орос улс Сибиртээ санаа амар байна. Орос улс Сибирийг бүхэлд нь алдахгүй гэвэл Монголыг хятадад хэзээ ч алдахгүйн төлөө байдгаа барьна. Монгол хүссэн ч эс хүссэн ч орост сонголт байхгүй. Гэвч боолын сэтэхгүйгээсээ салаагүй цагт Монгол улс өөдлөхгүй. Сайн санаат оросууд Монголын сайн сайханы төлөө юм хийсэн биш оросын төлөө л жаахан өдөлсөн хэрэг.

Avatar

Зочин 2020-09-18 122.201.21.120

ОХУ-ыг өдөөд хэрэггүй дээ. Хэзээ ч баруунд бууж өгч, тэдний боол болохгүй. Харин барууныхан энгэж гаднаас өдөж хил рүү нь мөлхөж, дотоод хэрэгт нь орооцолдож байж, дайн дүрэлзүүлж, нүүрс болох вий дээ. Багахан юмнаас л гал асаж, хэдхэн секунтэд нүүрс болно доо. ОХУ тэснэ ,тэснэ гэхэд тэсхээргүй байдалд оруулаад байна л гээд байгаа шүү.Ард түмэн нь манайх шиг биш. Олон дайн туулж, дайны аюулыг үзсэн, эх орондоо хайртай хүмүүс .

Avatar

Иргэн 2020-09-18 192.82.67.20

Литва улс ЗХУ-ын хөрөнгөөр байгуулж өгсөн Игналинскийн АЦС-ыг ЕХ-ны шаардлагаар бүрэн зогсоосон ба одоо скандинавын орнуудаас ЦЭХ өндөр үнээр худалдан авч байгаа бол Белорусь улс энэ оны 11-р сарын 7-нд Октябрийн баяраар Осровцийн АЦС-ийг /2800 мВт -ийн хүчин чадалтай/ ашиглалтад оруулах гэж байна.1-р ээлж нь ажиллаж байгаа. Литвачууд хорсож атаархсандаа Балти орчмын улсуудыг Белорусаас ЦЭХ худалдан авахгүй байхыг уриалан Белорусд дайсаэгнаж байгаа юм.Лукашенко молодец.

Avatar

ХЭХЭ 2020-09-18 192.82.78.82

зху-ын технолог хоцрогдсон тул зогсоож байгаа юм үхэр минь чи хүний амь юунаас ч үнэтэй болохгыг ойлгохгүй

Avatar

Зочин 2020-09-18 202.55.188.89

Путин орооцолдсон улс болгоноо сүйрүүлж байна. Бид энэ Баттулгыг жаахан хорихгүй бол манай улс араас нь ороход холгүй дээ.

Avatar

orosuudiig muulah geed l. 2020-09-18 202.131.225.197

hujaagiin kolonn bolj baij bitgii tenegtee. orostoi hariltsahaa bolivol 100 hubi hujaagiin kolonn bolon biz dee.iim yum ardchilsan geh gamingiin vldegdelvvd hvseed bna.ted orosiig muulij hujaag magtah ihsej bna..

Avatar

Монгол хүн. 2020-09-18 103.10.21.37

Литвад сарын дундаж цалин 1640$, Беларуст бол 350$. Энэ 2 улс хоёулаа Хуучин Зөвлөлтийн бүрэлдхүүнд байж байгаад адилхан гараанаас эхэлсэн нэг бүсэд оршидог хөрш улсууд.

Avatar

litva uls dampuuraad mohoj bna.. 2020-09-18 202.55.191.130

za tegej hudalaa buraad tenegteed bail daa. latva-giin dundaj tsalin dongoj 540 evro, ajilguidel 25 hubi tai bgaa. ene oron dampuuraad udaj bna.1990 ond 3.9 say hvntei baisan bol odoo dongoj 2.7 say bolood bga.jil bvr ulsaas 30000 hvn tsagaachilj garch bna. belorussid latvad ochij ajil hiidegui bol harin litva latvachuud belorussid irj ajildag ch de. belorussid ajilguidel bhgui .bvh vildber zobad ajillaj bga. litvad amidaral mash hvnd bgaa tul hvmvvs zugtaad duuslaa da.jil bvr nas b

Avatar

ХЭХЭ 2020-09-18 192.82.78.82

улаан оросын шээс

Avatar

Зочин 2020-09-18 122.201.21.120

Балтын орнууд барууны өрсөлдөөнд цохиулж, үйлдвэрүүд нь бараг үгүй болсон, ихэнх залуус нь баруун рүү даажиж, хүн эрс цөөрсөн, хөдөөгүүр хүн цөөрч зэлүүд маягтай болсон, юмны үнэ их өссөн, түүнтэй харьцуулахад цалин хөлс нь бага, иймд ч тийшээ барууны орнууд шиг хүмүүс очиж ажилладгүй гээд бичээд байна шүү дээ. Хэрэв үнэхээр сайн байсан бол Белорусьчууд тийшээ цувцгаах байсан биз.

Avatar

ХЭХЭ 2020-09-18 192.82.78.82

битгий ш** гэвэл чамд ихдэх үү багадах уу

Avatar

Zochin 2020-09-18 66.181.186.162

Путинг бас яг ийм ирээдүй хүлээж байгаа даа…

Avatar

orosuudiig muulah geed l. 2020-09-18 202.55.191.130

putind harin mash ih ireedvi bgaa oros uls ulam bvr hvcherheg bolsoor bna. orosuud eh oron ulam hvchirheg bolj bui baharhaj putind ih talarhaj baidag ch de. ta nar orosuudiin youtubu deer setegdeliig unshaad vzeerei. ted amerik baruuniig orsoldogch gej vzdeg orosuud tedenii horigiig amjiltai dabj hogjij bgaad baharahsan setgedel zondoo ch de.sayhan orosiin valtiin noots 600 terbum dollar bolson ch de. horigd baij iim bna. hvnsenii talaar 100 hubi hangaj bgaa ch dee..

Avatar

Зочин 2020-09-18 107.170.166.118

ХАА ГАЗРЫН ДАРАНГУЙЛАГЧ НАР ҮХЭХДЭЭ ИНГЭДЭГ БОЛОЛТОЙ ДОО СӨНТҮГЭЭ МУУСАЙН ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ БОЛШЬВИЗМЫН ҮЛДЭГДЛҮҮД.. АРД ТҮМНЭЭ БУУДСАН АЛСАН ДАРАНГУЙЛСАН АРЧААГҮЙ ҮХДЭЛҮҮД …БЕЛАРУСЫН АРД ТҮМЭН ЯЛААСАЙ ЛУКЕВОЛК ЗАЙЛААСАЙ

Avatar

ЗОЧИН 2020-09-18 64.119.18.129

ЕВРОПЫН СҮҮЛЧИЙН ДАРАНГУЙЛАГЧ АЛБАН ТУШААЛАА АЛДАХ ГЭЖ АМЬ ТЭМЦЭЖ БНА, АРД ТҮМЭН ТҮҮНИЙГ ХӨӨН ЯВУУЛЖ АРДЧИЛСАН, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТАЙ, ХҮНИЙ ЗАЯАГДМАЛ ЭРХИЙГ ХАНГАСАН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ НИЙГЭМД АМЬРАХ ГЭСЭН БЕЛОРУССЫН АРД ТҮМНИЙ ТЭМЦЭЛ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ, БҮР МӨДХӨН ЯЛАЛТАНД ХҮРЧ ЭНЭ ДАРАНГУЙЛАГЧИЙГ ЗАСГИЙН ЭРХЭЭС ЗАЙЛУУЛАХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БОЛОЙ.

Avatar

Иргэн 2020-09-18 103.229.123.88

Жонхуушенко чинь ирээдүйд ийм болох гээд байна ш дээ

Avatar

Зочин 2020-09-18 66.181.186.174

Жонхуу чадкуу бхоо

Avatar

Зочин 2020-09-18 202.55.188.91

Мал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж