Беларусь баруун хилээ хааж, армиа бэлэн байдалд шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Беларусь баруун хилээ хааж, армиа бэлэн байдалд шилжүүлэв

Беларусь баруун хилээ хааж, армиа бэлэн байдалд шилжүүлэв

Беларусийн Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр (2020.9.17) Польш, Литва улстай залгаа хилээ хааж, армийн цэргүүдийг бэлэн байдалд шилжүүлжээ. Түүчнлэн Украинтай залгаа хилийн харуул, хамгаалалтыг нэмэгдүүлсэн байна. Европын сүүлчийн дарангуйлагч гэгдэж буй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког огцруулахын төлөөх жагсаал сүүлийн сар хагасын хугацаанд үргэлжилж байна. Тэрбээр эсэргүүцлийн жагсаалыг барууны орнууд өдөөсөн хэмээн өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ дундуур дурдсан аж.

Александр Лукашенко  хэлэхдээ “Би эх орондоо дайн хүсэхгүй байна. Түүнчлэн Беларусь, Польш, Литва улсыг цэргийн ажиллагааны театр болгохыг хүсэхгүй байна. Энэ бидний асуудлыг шийдэхгүй. Тиймээс би Польш, Литва, Украиныг галзуу улстөрчдөө зогсоож, дайн дэгдээхгүй байхыг уриалж байна” хэмээжээ. Гэхдээ тэрбээр хөрш Латви улсыг Польш, Литва улс шиг “NATO” буюу Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орон гэдгийг дурдаагүй.

Беларусьт өнгөрсөн наймдугаар сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Александр Лукашенко зургаа дахь удаагаа улиран ажиллах болсныг ард түмэн эсэргүүцэн жагсаж байна. Жагсаал эхэлснээс хойш 7000 орчим хүнийг баривчлан хорьж, олон зуун хүн цагдаа нарт хэрцгийгээр зодуулсан гэж хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.

АНУ, Европын холбооноос Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийг чөлөөт, шударга болоогүй хэмээн шүүмжилж, Александр Лукашенког сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ эхлүүлэхийг шаарджээ. Гэвч тэрбээр олон улсын шаардлагыг хүлээж аваагүй. Улмаар Европын парламентаас Беларусийн сонгуулийг зохион байгуулсан болон жагсаалын эсрэг хүч хэрэглэсэн албаныхны эсрэг хориг арга хэмжээ авчээ. Мөн өчигдөр Европын парламент нь Александр Лукашенког Беларусийн хууль ёсны ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тогтоолыг баталжээ. Гэтэл Александр Лукашенкогийн бүрэн эрхийн хугацаа арваннэгдүгээр сарын 5-нд дуусах ёстой.

Нөгөө талд ОХУ нь Беларусийн гол холбоотон, спонсор болж байна. Тухайлбал, Александр Лукашенко энэ долоо хоногийн эхээр Москвад айлчлан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, 1.5 тэрбум ам.долларын зээл авахаар тохиролцжээ.

Үүний зэрэгцээ Польшийн Ерөнхий сайд өнөөдөр Литва улсад айлчлах үеэрээ хөрш Беларусьт жагсаалын үеэр гэмтсэн хүмүүст зориулан эмнэлгийн тусламж, материал илгээхээ мэдэгджээ. Мөн Европын холбоо болон олон улсын зээлдэгч нарын зүгээс Беларусийн эдийн засаг, бизнесийг дэмжих зорилгоор нэг тэрбум еврогийн санхүүжилт олгох хэрэгтэй хэмээн Польшийн Ерөнхий сайд мэдэгджээ.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж