Сингапур: “Apple watch”-той хүнд мөнгөн урамшуулал олгоно

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Сингапур: “Apple watch”-той хүнд мөнгөн урамшуулал олгоно

Сингапур: “Apple watch”-той хүнд мөнгөн урамшуулал олгоно

Сингапурын Засгийн газар болон “Apple” компани хамтран иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг эхлүүлжээ. Уг ажлын хүрээнд тус улсын Засгийн газар “Apple” брэндийн ухаалаг цаг ашиглан эрүүлийг хамгаалах системд бүртгүүлсэн иргэдээ нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор болсон байна.

“Apple watch”-ийн эрүүл мэднийн аппликейшнд бүртгүүлсэн иргэнд нэг удаа 380 сингапур доллар буюу 280 орчим ам.долларын урамшуулал олгох юм байна. Энэхүү аппликейнш нь төрөл бүрийн дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэндийн үзлэг, вакцинд хамрагдах зэргийг эзэндээ хуваарийн дагуу сануулдаг юм. “Apple” компани саяхан Сингапурт усан дээр хөвдөг, бөмбөрцөг хэлбэрийн өвөрмөц дизайн бүхий гурав дахь салбар дэлгүүрээ нээсэн билээ.

Дашрамд дурдахад, тус компани нь энэ долоо хоногт өрөийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцуулсны дотор "Apple Watch" цагны хоёр шинэ загвар багтсан юм. Эдгээр загварууд дээр шинээр суурилагдсан цусан дахь хүчилтөрөгчийг хэмжих төхөөрөмжийн тусламжтайгаар коронавирусийн халдвар авсан эсэхийг илрүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнээд байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж