Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2016.02.05/ Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүллээ. 

Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангана” гэж заасанд нийцүүлэн Зэвсэгт хүчний тухай хуулийг шинэчлэх шаардлага гарчээ.

Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, түүнийг хэрэглэх онол арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлт, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг болгох чиглэлээр Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд хуулийн төслийг боловсруулсан байна. Зэвсэгт хүчний удирдлагыг улс төрийн дээд удирдлага, төрийн захиргааны удирдлага, цэргийн мэргэжлийн дээд удирдлага гэж ангилан, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон хуулийн давхардал, хийдэлгүй болгохоор тусгажээ.

Түүнчлэн батлан хамгаалах салбарын багц хуулиудын хоорондын уялдаа холбоо, эрх зүйн зохицуулалтын нийцлийг хангахаар 4 бүлэг, 20 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн чиг үүрэг баталгаажиж, зэвсэгт хүчний талаарх удирдлагын болон цэргийн удирдлагын дээд байгууллага, хуулийн үйлчлэл, эрх зүйн харилцаа боловсронгуй болох аж.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

уулын өвгөн 2016-02-05 202.21.106.163

Зэвсэгт хүчний хууль хийх нь яахав. Энх тайванг хүсвэл зэвсэгээ бэлд гэсэн үг байдаг. Манайх ядахдаа ака *****,сум үйлдвэрлэж, лазерийн их бууг хийх хэрэгтэй байна шүү. Энэ талаар юу ч хийхгүй байж жаран ямаанд зуун ухна гэгчээр өчнөөн олон генералтай байх шаардлагагүй шүү.

irgen 2016-02-05 98.206.230.211

Toviig sahih um bol tsergeer yah ni ve? Nogoo olon ulsiin enhiig sahiulah uil ajillagaand orohooch bolih heregtei bolno doo. asuudlaa jaahan ul suuritai sudalj hiij bai!

irgen 2016-02-05 98.206.230.211

Toviig sahih um bol tsergeer yah ni ve? Nogoo olon ulsiin enhiig sahiulah uil ajillagaand orohooch bolih heregtei bolno doo. asuudlaa jaahan ul suuritai sudalj hiij bai!

иргэн 2016-02-05 176.57.33.71

зэвсэгт хүчин бол байлдахад бэлэн байх л үндсэн үүрэгтэй. наад олон захиргааны томъёоллоос цэрэг, дайны ажиллагааг шууд удирдах бүтэц, ажиллагааны тогтолцоо, зохион байгуулалтыг л ярьмаар байна.