Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа | News.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой тус компани нь 1,300 гаруй иргэдийг ажлын байраар хангадаг үндэсний томоохон аж ахуйн нэгж билээ. Улсдаа металлургийн анхдагч,  хамгийн том ган үйлдвэрлэгч бөгөөд гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100.0 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.

Үйлдвэрт ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хамт олон чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг түшиглэн хэрэгжүүлж байгаа Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг цаашид дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ажиллах үеэр Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах концессын гэрээг Засгийн газартай 2014 онд байгуулан, төсөл хэрэгжүүлж байгаа үндэсний хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК нь бүтээн байгуулалтын ажлаа мөн танилцуулжээ. Тухайлбал үйлдвэрийн ган хайлуулах хэсэгт 2017 онд анх удаа даралтаар боловсруулах технологи ашиглан хагас өөрөө нунтаглагч тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж, бүрэн автомат тоон удирдлагын систем бүхий Евро стандартын үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

Түүнчлэн нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанарын өндөр шаардлага хангасан ган бөмбөлөг, барилгын арматур төмөр үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэх 150,000 айлын орон сууцны хөтөлбөрийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” дэмжин ажиллахаа Ерөнхий сайдад уламжилжээ.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр “Дарханы төмөрлийн үйлдвэр” ХК-ийн Ерөнхий захирал М.Отгонбаяр, “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир нар “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлууд болох эрчим хүчний найдвартай эх үүсвэр, орон нутгийн газрын асуудал зэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн бөгөөд эдгээр асуудлыг холбогдох яам, орон нутгийн удирдлагатай ярилцаж, богино хугацаанд шийдвэрлэх боломжтой” талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон мэдэгдлээ. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ган бөмбөлөгийн худалдан авалтыг дэмжин ажиллахыг уламжлахаа мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2020-09-18 202.126.88.201

Хүүк хийморьтой байна. Хүүк д амжилт хүсье!

Avatar

Zochin 2020-09-18 202.126.89.61

Nogoo erdenetiig avsan hudaldaa hogjil erdenebileg nar tomorlogiig bas ardchilsan namiin heden nohduud luivardaj avsan tor barihdaa hotol tsementiig bas

Avatar

Zochin 2020-09-18 202.126.89.61

Томорлогийн уйлдвэр хотох цементийн уйлдвэрийг ардчилсан нам луйвардаж нээлттэй биш менежмент нэрээр луйвардаж авсан буцаавал таарна

Avatar

Зочин 2020-09-18 192.82.77.43

Яагаач үгүй товаарын нэртэй хүдэр зөөхөө болих хэрэгтэй. Наад үйлдвэрээ хүрааж аваад чаддаг мэргэжлийн хүмүүст нь өгөө

Avatar

зочин 2020-09-18 150.129.142.121

Цэдэнбал даргын бариулсан сүүлчийн үйлдвэр ухаанд нь ухна унасан ардчилалын хэдэн балай Баяжих мөнгө хоёроос нүдэнд нь юм харагддаггүй тэнэг балай Эбэ Энэ үйлдвэрийг улс авах хэрэгтэй Төмөрлөгөө боловсруулж чаддаг зэр зэвсгээ үйлдвэрлэж төгс болгодог улс орон хамгийн хүчирхэг байдаг Мөн машин үйлдвэрлэл хөгжүүлэх Байгуулагдаад бүх боловсон хүчин нь гадаадад бэлтгэгдээд ирчихсэн байдал Эхлэх гэтэл Жамбын Батмөнх гэдэг бас балай дорой

Avatar

Bal dargaas hoishoo 2020-09-18 23.92.142.182

90-ээд оны эхэнд Японы хоцрогдсон технологи зээл/тусламжаар оруулж ирж байгуулсан юмаа. Бал даргад хамаагүй

Avatar

ЗОЧИН 2020-09-18 192.82.68.182

ЗӨВ ШҮҮ ҮНДЭСНИЙ ХҮНД ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖЭЭД Л ЯВАХ ХЭРЭГТЭЙ, УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТҮҮХИЙГЭЭР НЬ БИШ БОЛОВСРУУЛЖ ГАН,АРМАТУР ХИЙЖ ГАРГАЖ БАЙГАА ГАНЦ ТРМ ҮЙЛДЬЭР БОЛ ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ШҮҮ, УДИРДЛАГА НЬ Ч ШУДРАГААР САЙН АЖИЛЛАДАГ

Avatar

Зочин 2020-09-18 66.181.180.21

Эрдэнэтийн 49 хувийг хусдаг QSC гэх компанид Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ямар тохироотойгоор эзэмшүүлээд байнаа. Улсад буцааж авах яасан Хүрэлсүх ээ

Avatar

Зочин 2020-09-18 192.82.69.176

Hurelsuhee TOSK-iin avilgachin Hicheengui, Zaya, Batzaya geh nuhduudiig shalgana uu? 40 garui ail hooj gargaad orond dandaa hahuuli avch humuus oruulsan gesen medeelel bn !!! Arai l heterlee ene TOSK-iin avilgalgiin asuudal !!! ATG ajlaa hiimeer bn !!!!

Avatar

Иргэн 2020-09-18 192.82.67.20

Кью-Эс-Си компанийн нөхдүүд тэр цогцолбор байгуулах ажлаа л элдэв шалтаг тоочилгүй үнэхээр эх оронч сэтгэлээр цаг алдалгүй гүйцэтгэмээр байна.Ерөөгийн төмрийн хүдрийг зөөж авчраад хайлуулаад шат дамжлагаараа ган үйлдвэрлээд эхэлсэн үед уг компанийнханд монгол хүн бүхэн талархах нь тодорхой ..

Avatar

Зочин 2020-09-18 202.126.90.26

Хуу хам бүгдийг хурааа шоронд хий шонд өлгө муусайн баячуулыг

Avatar

Зочин 2020-09-18 202.179.25.215

Цаашаагаа хичнээн жил худал шааж төмрийн хүдрийг урагш зөөх юм бол.

Avatar

Зочин 2020-09-18 202.126.90.26

Урагшаа зөөхгүй чи яаах гээв тэгээд төмрөөр ногоотой шөл хийж идэх гээ юу ккккккк

Avatar

MAH 2020-09-18 103.68.107.114

ГАН БӨМБӨЛӨГ НЭРТЭЙ МАХАН ТӨМРӨӨ МАНАЙ ГОКТ ӨЧНӨӨН ШАХСАН ОДОО БОЛИО ЯМАРЧ ЧАНАР БАЙХГҮЙ САХАЛ н**ш ШУНАЛАА ТАТ

Avatar

муйхар сайд 2020-09-18 66.181.161.61

энэ хүн хир ухаан боловсролтой вэ монголууд аа таван толгойн жолооч нараас зугатах юм буутайгаа оч хивс тэндээс олдоно

Avatar

яаяа 2020-09-18 51.195.166.160

Ганц арматур гаргаж байвал хэрэг алгаа ган төмөр гаргах тийм хэцүү биш баймаар юм хүн төрөлхтөн ган гаргаж аваад хэдэн зуун жил болж байна. Гадаадад бол бараг нэг жижиг төмөрийн цех ган хийж байна. Ажилдаа илүү сэтгэл гаргамаар юм.

Avatar

Юу вээ 2020-09-18 51.195.166.160

Ганц арматурын төмөр гаргадаг юм уу? үгүй байлгүй дээ ган төмөр гаргах тийм хэцүү биш дээ.

Avatar

зочин 2020-09-18 66.181.161.96

Төмөрлөгийн үйлдвэр ч гэж дээ чаавас, Нэг муу арматур хийсэн болдог л газар шдэ … Энэ зэргийн үйлдвэрлэлийг Хятаддад 5 ,
6 хүнтэй жижигхээн индукцийн зуухтай цехэд өлхөө нь л хийдэг юм билээ …

Avatar

ЗОЧИН 2020-09-18 64.119.18.129

ХҮҮК УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСГАА ӨСГӨЕ, ӨӨД НЬ ТАТЪЯ ГЭВЭЛ, ЭДИЙН ЗАСАГТ ДЭМ ҮЗҮҮЛЖ Л БАЙВАЛ ХУВЬ, ХУВЬСГАЛЫНХ ГЭЛТГҮЙ, ХЭН Ч БАЙ ЯЛГААГҮЙ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ, ХУВИЙН ХЭВШИЛ ГЭХЭЭР НҮД ҮЗҮҮРЛЭДГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-09-18 192.82.64.158

Хүрэлсүх гуай найз Буяндорж луйварчныхаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс зувчуулсан 2 сая долларыг нь төлүүлээч . Шоронд нь явуулаач . ЕС болонгуутаа муу гөлгийг ивээлдээ авч ял завшуулсаар өдийг хүрлээ.

Avatar

ХУЖАГЫН БООЛ 2020-09-18 88.18.93.133

ПУТИНГ ХЭН САЙХАН ДУУРАЙХ ВЭ ТЭМЦЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ШАГНАЛТ АЛИАЛАГЧ ХҮҮГИЙ 😂ХЯТАДЫН БООЛ ЭХ ОРНОО ЗАРАГЧ НОХОЙН ГӨЛӨГ БУ.УГАА ЯАГААД МАРТАВ?МАХАН ТОЛГОЙ БАЙНГА АЛИАЛДАГ АЛИАЛАГЧ БОЛХООР ЧИНЬ АСУУЛАА.

Avatar

Irgen 2020-09-18 122.201.19.99

Tand olon namuud ataarhaad yls turees zailuulahiig sanaarhaj bna

Avatar

Мэдээлэлтэй Иргэдийн Холбоо 2020-09-18 89.163.143.8

Ухн. Хүүк сайдын "Хадгаламж" банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1 тэрбум 400 сая төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил. Энэ хүн төрд 30 жил ажиллахдаа сар бүр 5,5 сая.төгрөгийн орлоготой байж л 2 тэрбумын хадгаламжтай болно ард түмэн….бүү март

Avatar

Зочин 2020-09-18 202.55.188.40

Цавиа маажаад дуугай суу за юу

Avatar

Загджав 2020-09-18 202.179.24.187

Төрийн дээд албадуудад Миеэгийнхнийг л тохоод байгаа хүн дээ.

Avatar

Irgen 2020-09-18 122.201.19.99

Ardchilsan nam ES uru har baraan dairalt hj bna ardchilsan nam uursduu bvtehgvi nuhudvvd shv erunhiilegchiin songuuli oirtoj bna daa erunhii saidaa bolgoomjtoi bgaarai tanii ner hvnded haldsan hvmvvsiig shorond hj boldoggvi ymu koment ynshih bolgond deer shig gvtgeleg bainga yawagdaj bna bichigdsen bna tanii hadgalamjtai bh ni hend ch hamaagvi sh dee erunhiilegchiin songuuli oirtoh tusam tan uru ylam aimaar harluulah gvtgeleg piar yawagdana daa jonhuu tanii esreg yamar huywaldaan hiij bgaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж