Мэргэжлийн боксын рингэнээ Монгол улсын нэрийг өндөрт өргөж яваа МУГТ, Лондон-2012 олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт ирэх Ням гаригт /2020.09.20/АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилл хотод байрлах Мохеган Сан казинод ээлжит тулаанаа хийх гэж байна. Түүний өрсөлдөгч нь одоогоор 15 тулаан хийн 15 ялалт байгуулаад буй өдгөө 28 настай Америк тулаанч Кобиа Бриди.
Мексик тулаанч Эдуардо Рамирез шинэ коронавирусийн халдвар авсан тул Н.Төгсцогттой тулалдах боломжгүй болсон юм. Ийнхүү түүний оронд Кобиа Бриди Н.Төгсцогттой тулалдана.
Н.Төгсцогт хэдхэн хоногийн өөрийн цахим хуудсаараа дамжуулан тулааны өмсгөлөө танилцуулсан ба хөх, мөнгөлөг өмсгөл дээр “Монгол үндэстэн, монгол хэл бичиг үүрд” хэмээн монгол бичиг буулгажээ. Өдгөө 28 настай түүний хувьд хамгийн сүүлд өнгөрөгч хоёрдугаар сарын 8-нд Гари Рассел Жуниортой тулалдан мэргэжлийн боксын замналдаа анхны ялагдлаа хүлээсэн билээ.Тэрбээр одоогоор мэргэжлийн боксын рингэнээ 12 тулаан хийн 11 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй явж байна.
Холбоотой мэдээ