“Дурсаж яваарай” Казаны наадмаас шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

“Дурсаж яваарай” Казаны наадмаас шагнал хүртжээ

“Дурсаж яваарай” Казаны наадмаас шагнал хүртжээ

"Босго" фильмийн бүтээл "Дурсаж яваарай" кино Казаны олон улсын кино наадмын “Шилдэг зохиол” шагналыг анх удаа хүртжээ. Уг бүтээл "Remember Me” нэрээр Монголоос анх удаа өрсөлдөж, ОХУ-ын Бүгд найрамдах Татарстаны Казан хотод жил бүр зохион байгуулдаг “В” зэрэглэлийн наадамд амжилттай оролцсон талаар найруулагч Э.Ган-Очир дуулгалаа.

Тэрбээр “Дурсаж яваарай” уран сайхны кино маань 16 дахь удаагийн кино наадамд энэ жил дэлхийн 63 улсын 629 бүтээл ирүүлснээс 52 кино дөрвөн төрөлд хуваагдан өрсөлдсөн. "Босго" фильмийн уран бүтээл "Дурсаж яваарай" кино “Бүрэн хэмжээний шилдэг кино” төрөлд шагналын төлөө 11 бүтээлтэй өрсөлдөж, есдүгээр сарын 13-нд “Шилдэг зохиол”-ын шагналыг хүртсэн” гэв.

Монгол Улс социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэн хугацаа буюу 1990-ээд оны эхэн үед хаягдал цаас боловсруулах нэрээр олон сая ном үгүй хийжээ. Монголчууд өөрсдийн оюуны өмчөө найруулсан спирт, багахан хэмжээний хоолны мөнгөөр үгүй хийж байгаа эмгэнэлтэй хийгээд бидний анзаараагүй түүх. Энэ бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн “Дурсаж яваарай” киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан.

Монголынхоо үзэгчдэд өнгөрсөн тавдугаар сарын 24-нд дижитал хэлбэрээр хүртээл болсон “Дурсаж яваарай” уран сайхны кино 2021 онд олон улсын хоёр ч наадамд оролцох эрх аваад байгаа ажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж