Тайланд: Аялагчдын хаясан хогийг шуудангаар өөрсөд рүү нь илгээнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Тайланд: Аялагчдын хаясан хогийг шуудангаар өөрсөд рүү нь илгээнэ

Тайланд: Аялагчдын хаясан хогийг шуудангаар өөрсөд рүү нь илгээнэ

Тайландын тусгай хамгаалалттай газар нутагт аялсан жуулчид хог хаявал өөрсөд рүү нь шуудангаар илгээдэг болох аж. Тус улсын нийслэл Бангкокоос холгүй байдаг Кхао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн долоо хоногт аялсан иргэд их хэмжээний хог хаяжээ. Харин Тайландын Байгаль орчны сайд Варавут Силпа-арча хачирхалтай шийдвэр гаргаж, жуулчдын хаясан хогийг гэр рүү нь шуудангаар илгээхээр болсон байна.

Тэрбээр хайрцаглан бэлдсэн хогны зургийг өөрийн цахим сүлжээндээ нийтлээд “Бид таны хаясан хогийг хайрцаглаад шуудангаар илгээх болно. Энэ танд том сургамж болж,  дахин байгальд хог хаяхгүй байхад тань туслах байх” хэмээн бичжээ.

Тайландад цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхийн тулд иргэд хувийн мэдээллээ бүртгүүлдэг тул хогны эздийг олоход асуудалгүй байдаг байна. Түүнчлэн хог хаясан иргэний мэдээллийг цагдаагийн газарт өгч, зөрчлийг хуулийн дагуу шийдүүлдэг болох аж. Тус улсад байгаль орчныг бохирдуулсан хүн тав хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 500,000 бат буюу 16 мянган ам.долларын торгууль төлөх хуулийн зохицуулалт байдаг.

Эх сурвалж: ASIANEWSDAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж