Лондоны умард цэцэрлэгт хүрээлэнд урлагийн төлөө хэмээгээд хэдэн зуун иргэд нүцгэлжээ.
Амны хаалтнаас өөр юу ч өмсөөгүй 220 сайн дурынхан Александра Паласт цугларч Спенсер Туникийн санаачилсан “Бүгд хамт” урлагийн инсталляцид оролцжээ.
Туник бол олон зуу, заримдаа хэдэн мянган нүцгэн хүмүүсийг цуглуулж, ямар нэг зүйлийн төлөө тэмцлийг өвөрмөцөөр илэрхийлдгээрээ алдартай хүн билээ.
Харин энэ удаагийн инсталляцид оролцохоор ирсэн хүмүүс халуунаа үзүүлсний дараа хоорондоо нэг метр зай барин зогсоцгоосон аж. Эл үйл ажиллагаа нь Их Британид өнгөрсөн гуравдугаар сард хөл хорио тогтоосноос хойш хамгийн олон хүн цугларсан тохиолдол болж байна.
Туник өдгөө дэлхий даяар нийт 100 орчим энэ төрлийн цугларалт зохион байгуулж, 18 мянга орчим хүний нүцгэн зургийг дарсан гэнэ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ