АНУ-д хагас сая хүн гэрэл, цахилгаангүй болжээ | News.MN

АНУ-д хагас сая хүн гэрэл, цахилгаангүй болжээ

АНУ-д хагас сая хүн гэрэл, цахилгаангүй болжээ

АНУ-д хагас сая хүн гэрэл, цахилгаангүй болжээ

АНУ-ын өмнөд эргийн нутгаар “Салли” нэртэй далайн шуурга дайрснаас нэг хүн амь үрэгдэж, хагас сая оршин суугч гэрэл цахилгаангүй болжээ. Тухайлбал, Алабама муж улсад 253 мянган хэрэглэгч, Флоридад 290 мянга орчим хүн гэрэл цахилгаангүй болсон аж. Шуурганы улмаас үргэлжлэн орсон аадар бороо үерийн гамшиг дагуулж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлэхээр аврагчид ажиллаж байна. Цаг уурын агентлагаас мэдээлснээр шуурганы үеэр дөрвөн сарын хугацаанд орох хэмжээний хур тунадас дөрвөн цагт орж, үер болжээ.

Шуурганы хүч бага зэрэг суларч Флорида, Алабама муж улсыг дайрчээ. Алабама муж улсад нэг хүн нас барж, өөр нэг хүн сураггүй болсон аж. Мөн тус муж улсад хөрсний нуралт үүсч, том моддыг үндсээр нь булга татжээ. Шуурганы үеэр салхины хүч цагт 169 км хүрснээр  “хар шуурганы хоёрдугаар” зэрэгт хүрчээ.

Атлантын далайд хүчтэй хар шуурга үүсэх нь нэмэгдсэн гэж цаг уурчид мэдэгдсэн ба энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж дүгнэжээ. 2018 оны “Nature” сэтгүүлийн судалгаагаар 1949-2016 оны хооронд далайн шуурганы давтамж 10 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-18 202.126.88.48

Цахилгаангүй гэвэл болоо биздээ, цахилгаангүй гэвэл гэрэлгүй нь ойлгомжтой бус уу?!

Avatar

Зочин 2020-09-18 202.131.253.122

амбаарт л амтдардаг юм шив дээ

Avatar

ЖЭЭ 2020-09-18 24.130.5.180

ЖЭЭ гээр төгсдөг ажээ үгийн баялаггүй ажээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж