Ашиглалтын 1497 лиценз байна | News.MN

Ашиглалтын 1497 лиценз байна

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 864 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. Аймгуудын Засаг дарга нараас санал авахаар хүлээгдэж байгаа 31, Засаг даргаас дэмжигдээгүйн улмаас шийдвэрлээгүй 627 өргөдөл байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3436 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 1939 ширхэг, ашиглалтын 1497 ширхэг тусгай зөвшөөрөл байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай 2015 оны Засгийн газрын 511 дүгээр тогтоол гарахтай холбогдуулан түр зогсоод байсан эрдсийн хуримтлал бүхий талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг дахин эхлүүлэх шийдвэр гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

tumur 2016-02-05 122.201.21.56

Эх Орны минь сайхан байгаль газар нутагт минь 1497-н хэсэг газар ухуулж сүйтгүүлэх болж дээ,америк 150жил болоод байхад ухуулсан газар нутгаа одоо хүртэл нөхөн сэргээж чадаагүй гэхээр манайх бол дуусгуулах юм байна,тэгэж ухуулаад цөөхөн монгол???,гадаадын шулаачид тасархай баяжаад,хэдхэн монгол цалин авсан нэртэй өнөө маргаашаа өнгөрөөгөөд л дуусна,ийм л схемээр болж байсан байгаа,цаашид ч байх болох гээд байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж