Хэт цамаан, үрэлгэн зангаасаа болж үргэлж шүүмжлүүлдэг Тайландын тэрбумтан хаан зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулсан 38 онгоц, нисдэг тэрэгтэй гэнэ.
Тайландын сөрөг хүчний удирдагч Танаторн Жуангрүнгрүангкит Тайландын хааны гэр бүлийг үл шүүмжлэх дүрмийг зөрчин олон нийтийн шүүмжлэл, үзэл бодлын талаар Лондонгийн таймс сонинд өгүүлэл нийтлүүлжээ. Хааныг болон түүний гэр бүл, хөрөнгө, тэжээвэр амьтдыг нь шүүмжилбэл 35 хүртэл жилээр хорих хатуу хууль Тайландад байдаг ажээ.
Хааны хувийн флотод дөрвөн Боинг, гурван Эйрбус, ОХУ-д үйлдвэрлэсэн гурван Сухой супержет 100, дөрвөн Нортдроп Ф-5-И сөнөөгч онгоц, нисдэг тэрэг 21 байдаг гэнэ. Мөн тэдгээр онгоцнуудын түлш, арчилгаа, засвар үйлчилгээнд жилд 64 сая ам.доллар зарцуулагддаг аж.
Тайландын хааны гэр бүлийг, тэдний давуу эрхийг шүүмжилсэн, эсэргүүцсэн оюутнуудын болон бусад жагсаалуудыг сүүлийн саруудад цөөнгүй зохион байгуулж, бие биеэ зоригжуулах болсон байна. Тaйландын талаар олон жил сурвалжилж, олонд таниулж буй Бангкок дахь Ройтерс агентлагийн дарга асан Эндрью Маршалын хэлснээр ард түмний дунд хаант засаглалын нэр хүнд эрс унасан байна. Жишээ нь, кино театрт төрийн дуулал эгшиглэхэд нэг ч хүн босч хүндэтгэхээ байжээ.
Эх сурвалж: DAILY BEAST
Холбоотой мэдээ