Улаанбуудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангана

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Улаанбуудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангана

Улаанбуудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ургац хураалтын явцтай танилцлаа. Тэрээр энэ үеэр Сэлэнгэ аймгийн Номгон сум, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан гуайн тариалангийн талбайд очив. Засгийн газар сүүлийн гурван жилд тариалан эрхлэгчдийгэрчимтэй дэмжиж байгаад тариалан эрхлэгчид талархахын зэрэгцээ дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангахаа илэрхийлэв. Засгийн газраас тариалангийн бүс нутгийг тогтоож, нэн хөнгөлттэй нөхцөлөөр шинэ техник, тоног төхөөрөмж нийлүүлсэн. Цаашид Монгол Улс хүнс үйлдвэрлэгч, улмаар экспортлогч орон болох зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулна гэв. Энэ жил улсын хэмжээнд  394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0  мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн  тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарчээ. Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрдэж байгаа юм. Ургацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80.0 мянган тонноор, төмс 46.2 мянган тонноор, хүнсний ногоо 19.0 мянган тонноор тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

09 дүгээр сарын 15-ны  байдлаар 6.1 мянган га-г ангилан хадаж нийтдээ 3.6 мянган га-гаас 3.9 мянган тонн үр тариа, үүнээс 2.3 мянган тонн улаанбуудай,  2.6 мянган га-гаас 35.2 мянган тонн төмс, 2.1 мянган га-гаас 24.7 мянган тонн хүнсний ногоо хураан авсан. Үр тарианы хураалт 0.9, хүнсний ногооных 22.2, төмснийх  14.3 хувьтай байна.

Ургац хураалтад нийтдээ 1020 ширхэг комбайн, үүний 300 нь дэвшилтэт технологид суурилсан 2-6 жил ашиглаж байгаа өндөр хүчин чадлын комбайн байгаа бол төмс хураах комбайн 70 ширхэг, төмс ухагч 410 ширхэг, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг техник, тоног төхөөрөмж бэлэн болсон. Ингэснээр ургац хураалтыг технологийн 20-25 хоногт багтаах боломжтой гэж тооцжээ. Түүнчлэн ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусь Улсаас төмс хураах зориулалттай  50 трактор, 30 төмс ухагч, 3 төмсний комбайныг  ойрын хугацаанд авчрах юм байна.

Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523.0 мянган тонн багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182.0 мянган тонн, хувийн хэвшилд 341.0 мянган тонн нь ашиглагдаж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 146 мянган тоннын элеваторт ариутгал, засвар үйлчилгээ хийж буудай хүлээн авахад болжээ  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж