Д.Нямхүү: 59 настай эмэгтэй эдгэрч, нэг эх ХӨСҮТ-д амаржлаа | News.MN

Д.Нямхүү: 59 настай эмэгтэй эдгэрч, нэг эх ХӨСҮТ-д амаржлаа

Д.Нямхүү: 59 настай эмэгтэй эдгэрч, нэг эх ХӨСҮТ-д амаржлаа

Posted by News.mn on Thursday, September 17, 2020

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.09.18) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

Өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 311 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 302 нь эдгэсэн. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор ирж, тусгаарлагдсан нэг эх ХӨСҮТ-д амаржиж, хүүтэй боллоо.

2020 оны есдүгээр сарын 16, 17-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторит нийт 1408 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Үүнд есдүгээр сарын 17-нд Сөүлийн транзит онгоцоор ирсэн 262 хүний эхний шинжилгээ, есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүн, есдүгээр сарын 2-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 180 хүний давтан шинжилгээ хамаарна. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 127 хүний давтан шинжилгээ, Дундговь аймагт тусгаарлагдсан 14, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, тусгаарлан ажиглах байранд байгаа 138 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 42 эмч, ажилчин, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 57 тээврийн жолооч, сайн дурын 56 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор сонгосон 12 хүнд хийсэн шинжилгээ мөн халдваргүй болох нь баталгаажсан.

Эдгэрсэн хүмүүсийн найм нь сувилалд, 13 хүн нь гэрийн ажиглалтад байгаа бол 281 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр есөн хүн эмчлэгдэж байна. Тэдээс долоон хүний бие хөнгөн, хоёр хүний бие хүндэвтэр байна.

Есдүгээр сарын сүүлчээр ирж буй вакциныг зарим хүмүүс COVID-19 вакцинтай андуурч байх шиг байна. Томуугийн вакцин есдүгээр сардаа багтаж орж ирнэ. Засгийн газраас захиалсан 120 мянган хүн тун вакцин болон АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 89.450 мянган хүн тун вакцин тусламж болгон өгч байгаа. ДЭМБ-ын дэмжлэгээр 300 мянган хүн тун вакцин энэ сард ирнэ. Тийм учраас бид эхнээс нь хил гаалийн ажилтан, эмнэлгийн ажилтан, төрийн албан хаагч, жирэмсэн эмэгтэйчүүд, баг насны хүүхдүүд гэх мэт зорилтот бүлгүүдийг хамруулах болно.

“Өнгөрсөн долоо хоногт 563 иргэнээс шинжилгээ авахад вирус илрээгүй”

ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр:

-Манай төвөөс есдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд нийт таван баг гарган ажилласан. Токио, Франкфурт, Сөүл, Хонгконг, Герман улсаас ирсэн 1405 иргэнээ татан авах, ачаа тээшид халдваргүйжүүлэлтийг хийсэн. Тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдээс сорьц авч, давтан шинжилгээг хийсэн. Өнгөрсөн долоо хоногт 563 иргэнээс анхан болон давтан шинжилгээ авсан, вирус илрээгүй. Өнгөрсөн есөн сарын хугацаанд мэргэжлийн байгууллагуудын үүрэг даалгавар, зөвлөмжүүдийг дагаснаар Монгол Улс дотооддоо халдварыг алдаагүй байна.

Есдүгээр сарын 21-нээс бүх боловсролын байгууллага, үзвэр үйлчилгээ хэвийн горимд шилжинэ. Цаашид мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг чанд мөрдөх хэрэгтэй. Үзвэр үйлчилгээний газар, худалдааны байгууллагууд хүн хоорондын зай, цэвэрлэгээг сайтар хийх, амны хаалт зүүж, гарыг тогтмол ариутгах шаардлагыг даган мөрдөх шаардлагатай.

“Теле хичээлүүдийг түр хугацаагаар телевизээр дамжуулахыг зогсооно”

БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

Салбар яамны ажлын хэсэг УОК-т санал танилцуулж, сургалтыг тусгай зохицуулалтаар танхимын болон танхимын бусаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ирэх даваа гаригаас ерөнхий боловсрол, их дээд сургуулийн үйл ажиллагаа хэвийн горимоор хичээллэнэ.  Аравдугаар сарын 1-н хүртэл бататгах хичээлийг үзэх болно.

Хичээл сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журмуудыг цуцалж, боловсролын байгууллагууд хэвийн горимд шилжихээр боллоо. Үүнтэй холбоотойгоор теле хичээлүүдийг түр хугацаагаар телевизээр дамжуулахыг зогсоож байгаа. Харин эцэг, эх, багш, сурагчид авч ашиглаж болохуйцаар цахим орчинд байршуулахаар шийдвэрлэсэн. Мөн хэвийн горимд шилжиж байгаатай холбоотойгоор тухайн сургууль өөрсдийн менежментийн хүрээнд батлагдсан сургалтын хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлнэ.

Өнгөрсөн хугацаанд зайны сургалт урт хугацаагаар явсан учраас аль болох уралдаан, олимпиад  зохион байгуулахгүй байхыг зөвлөж байгаа. Тухайн сургууль ашиглаж болох бүх орц, гарцыг ашиглаж, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байх ёстой. Халдвар хамгаалалтын горимыг чанд мөрдөж, амны хаалтыг тогтмол зүүх шаардлагатай.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баасансүрэн 2020-09-18 202.126.90.102

Тэнгэр дээдэс минь биднийг ивээг.ХӨСҮТ-ин хамт олонд талархаж ажил амьдралд тань сайн сайхныг хүсэе.Та бүхнээс өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж багаа.

Avatar

bat 2020-09-18 66.181.186.58

Намрын хит тоглолтонд очихгүй байх хэрэгтэй. Ковидын үед ийм тоглолт хэрэгггүй.
Оркууд очоод ханиад авч тараах ыайлгүй. Эрүүл мэндээ бодоорой доо

Avatar

зочин 2020-09-18 150.129.142.121

Сайхан монгол сэтгэлгээтэй бас ухаалаг овжин эмчийн мэргэжлээ өндөр ур чадвартай эзэмшсэн хийдэг ажилдаа эзэн болсон Монгол ухааныг гайхуулан харуулсан Эрхэмсэг Монгол эмч Нямхүү танд баярлалаа Мөн ХӨСҮТ ийн эмч нартаа баярлалаа

Avatar

зочин 2020-09-18 150.129.142.121

Нямхүү эмчийн вирусээс хамгаалах зөвлөгөө хамгийн зөв хамгийн найдвартай сайн зөвлөгөө байсан шүү Хөдөө агаарт гарах гэх мэт Тухайн цаг үедээ тохирсон Монгол зөвлөгөө

Avatar

Зочин 2020-09-18 192.82.76.24

Зайны сургалт гэдэг чинь их зүгээр юм байна лээ шүү. Хүүхдүүд дэлгэц рүү харж байгаад л сайхан унтаад өгдөг юм байна лээ. Жинхэнэ амарч ядаргаа нь гардаг юм шиг байгаа юм. Тун дажгүй юм санаачилхсан юм баына лээ. Цааш нь зайны гэдэг юмаа үргэлжлүүлээрэй.

Avatar

Зочин Хоёр талтай 2020-09-18 150.129.142.121

Ккк

Avatar

Иргэн 2020-09-18 124.60.114.164

Тусгаарлагдсан иргэдийн буудлаас өвдсөн хордлогын шинжилгээ хариу яагаад гарахгүй бна.мэдээлээч.мэдээллээ үнэн зөв өгч байгаарай намын гар хөл болохоо зогсоогоорой.ард түмнийг бас ч болохгүй ихэнх нь хууртахгүй шүү.х****л идсэн дэлхийд байхгүй 21 хоногоо 14 хоног болгож буулгаач та санаачилж ард түмнийг тарчлааж бгаа шүү.

Avatar

Баасансүрэн 2020-09-18 202.126.90.102

Энэ арга хэмжээ зөвлөмжүүд зөв учраас та биднийг тахалаас хамгаалаад яваад байж чадаж байгаа юм бишүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж