Жилийн 29,5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүү 18 хувьд амжилттай шилжлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Жилийн 29,5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүү 18 хувьд амжилттай шилжлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Жилийн 29,5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүү 18 хувьд амжилттай шилжлээ

Малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулах ёслолын ажиллагаа Төрийн банкинд болж, Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн банкны захирал Б.Баттүвшин нар гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор, Төрийн банкны ТУЗ-ын дарга Ц.Туваан, Монгол банкны захирал Н.Золжаргал нар оролцлоо.

Энэ үеэр жилийн 29,5 хувийн хүүтэй байсан 17,557 зээлийг 18 хувьд шилжүүллээ.

2015 оны мал аж ахуйн тооллогын урьдчилсан мэдээгээр 153,1 мянган малчин өрх 55,9 сая малтай байна. Малын тоо нь өссөн хэдий ч түүхий эд, бүтээгдэхүүний үнэ бууралттай байгаагаас малчдын орлогод нөлөөлөл бага байна.

Өнөөдрийн байдлаар Монгол банкны мэдээгээр 120,0 мянган малчин өрх Хаан болон Төрийн банкинд нийт 222,7 тэрбум төгрөгийн 26,5-29,5 хувийн хүүтэй зээлтэй байгаа юм. Энэ байдлыг сайжруулахаар малчны зээлийн хүүг жилийн 18 болгохоор Засгийн газар шийдвэрлэсэн.

Төрийн банк нь малчдын зээлийн хүүг 18 хувь болгон бууруулснаар Хаан банк болон бусад банкууд өрсөлдөөний зарчмаар малчны зээлийн хүүгээ 18-22 хувьд хүргэн бууруулах боломжтой гэж үзэж буй бөгөөд Хаан банк болон бусад банкийг зээлийн хүүгээ бууруулахыг уриалж байна. 

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ үеэр,

Зээлийн хүүг бууруулснаар малчдын зээлийн хүүгийн ачаалал багасч, ахуй амьдрал болон үйлдвэрлэл эрхлэхэд нь ихээхэн дэм болно гэж үзэж байна.

Малчдын орлогыг тогтворжуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкаар дамжуулан малчдад шинээр олгох зээлийн хүүг 10 хүртэл хувь болгох зохион байгуулалтыг ирэх сард хийнэ гэж хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Bayarlalaa 2016-02-05 202.131.225.147

Яг өвлийн энэ хэцүү цаг үед малчдын зээлийн хүүг бууруулсан нь үнэхээр сайхан хэрэг болжээ Баярлалаа ТОМ БЭЛЭГ

Зочин 2016-02-05 203.169.49.23

Браво

Зочин 2016-02-05 103.57.95.244

populist gdg gants ug tseejicheed shaagaad bsn, ter 5% ene ter bol ooroo avralgui teneg pop yum daa. malchnii 0 bsn ch bolno, gantshan ediin zasgiin utgatai l bh yostoi, halamjiin utgatai pop zuil bolgochihloo durakuud

ц.оюундарь 2016-02-05 182.160.32.13

одоо номхон командтай гарын үсэг зуралт, тууз хайчилт шоу, хүний хайлан царай, ажил хийж байгаа мэт батүүлийн салгалсан сонин царай МҮОНТ гэх хуурамч нэртэй АН-ы суртал ухуулгын хэрэгслээр гарах нь ихсэж байна.

Irgen 2016-02-05 103.57.94.100

A namiig demjij bn aa, zeeliin huug buuruulahad yu ni buruu bolchood ene doorh humuus buhimdsan setgegdel bichne ve, ingeed iim uchraas buruu geh fact baihgui zugeer l A namiin hiij baigaa buhen buruu gedeg baidlaar handval bid hugjihgui, uragshlahgui. Bodvol nuguu hudlaa tsetserhehees tsaashgui, hudlaa eh oronch tsarailsan, zasgaa unagaaj ene ulsiig samray gedeg horon bodoltoi namiin gar huruunii uzuur bolson uuriin tolgoigui nuhdiin l zahialga gehees uur yu gehev dee

Зочин 2016-02-05 182.160.32.13

ээлжилт хууралт.

Зочин 2016-02-05 182.160.34.60

Сонгуулийн дараа яг хэвэндээ л байж л байх болуу.Нэг л итгэлгүй арга хэмжээ....Тийм их хүү авагч банкыг татан буулгах нь чухалдаа...

Зочин 2016-02-05 43.242.243.144

Ёооё доо ёооё, Бурмаа гэдэг хоосон толгой.

Энхээ 2016-02-05 103.57.93.11

Хуучин говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төр гэдэг байсан бол одоо үед хотод хүн болж төрснөөс хөдөө малчин болж төр гэхээр болж дээ.

зочин 2016-02-05 80.123.23.243

Тууз хайчилдаг ѳвчтэй байсийн Одоо гарын үсэг зурж байгаа хүний ард зогсдог ѳвчин туссан юм байна Шившиг, ээ булайнууд!

Зочин 2016-02-05 103.229.121.80

банкных уу ломбардынх уу энэ 29,5 % ????????????????????????????????

neeree 2016-02-05 103.26.195.239

onigoo yum uu haashaa yum. ardchilsan namiig arai ingehgui bolov uu gesen yaag busadtaigaa adilhan yum bna

Сан***** 2016-02-05 203.169.49.23

Жижиг, дунд үйлдвэрийг жинхэнэ ёсоор дэмжих хамгийн үр дүнтэй арга бол тэдэнд банкууд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох явдал мөн. Гадаад орнуудын зээлтэй адил. Бусад арга хэмжээ бол зүгээр л төсвийн мөнгө угаалт, шахааны бизнес.

Зочин 2016-02-05 202.9.41.168

Turd bank baih iim gaitai shuu dee. Odoo naad turiin bank chin aldagdalaa tatvar tulugchidiin mungunuus avna sh dee.

Зочин 2016-02-05 202.21.110.186

Иймэрхүү ажлууд хийгдээд байвал сайн байна шүү, Ипотек, шатахуун, малчны зээл, болж байнаа