УИХ дарга хууль зөрчөөгүй гэдэг тайлбарыг Н.Батцэрэг гишүүн хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

УИХ дарга хууль зөрчөөгүй гэдэг тайлбарыг Н.Батцэрэг гишүүн хүргүүлжээ

УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх явцад УИХ-ын дарга Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн гэж МАН-ын гишүүд үзсэн. Улмаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан билээ.

УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн дэд дарга З.Баянсэлэнгэ Н.Батцэрэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос чөлөөлж, Эдийн засшийн байнгын хорооны гишүүнээр томилуулах саналыг бүлгээс гаргасан учраас шийдэж өгнө үү гэсэн утгатай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Мөн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Г.Батхүү гишүүниыг Эдийн засгийн байнгын хорооноос чөлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилах саналыг хүргүүлсэн. Үүний дагуу асуудлыг УИХ-аар хэлэлцэж, Г.Батхүү гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр томилж, оронд нь Н.Батцэрэг гишүүн Эдийн засгийн байнгын хороонд орсон.

Тухайн үед Н.Батцэрэг гишүүн гадаадад томилолтоор явж байхад асуудлыг шийдсэн нь хууль бус гэж МАН-ынхан үзэж байгаа. Тэгвэл Н.Батцэрэг гишүүн Үндсэн хуулийн цэцэд тайлбар хүргүүлжээ. Тэрбээр тайлбартаа “…УИХ-ын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүлэг нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ… 27.1.5 Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүний талаар УИХ-ын даргатай зөвшилцөнө…”, Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “Нам, эвслийн бүлэг нь Байнгын хорооны тоо, олонх, цөөнхийн харьцаа зэргийг харгалзан гишүүдийг байнгын хороодод хуваарилах саналаа УИХ-ын даргад ирүүлэх” хэмээн заасны дагуу УИХ дахь нам, эвслийн бүлэг нь байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар УИХ-ын даргатай зөвшилцөж, санал гаргадаг бөгөөд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн даргыг эзгүй тохиолдолд бүлгийн дэд дарга ажлыг орлон, аливаа шийдвэрийг гаргаж ирсэн ба УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ 2016 оны 1 сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн Н.Батцэрэг намайг Төрийн байгуулалтын байншын хорооны гишүүнээс чөлөөлж, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр томилуулах саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн байна” гэжээ. Мөн Берлин, Станбул хотуудын онгоцны буудал дээр байхад энэ тухай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Шударга ёс” бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нар утсаар холбогдож зөвшилцсөн талаар тайлбар гаргажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж