Тусгаарлах байранд байгаа нэг настай хүү шүүгээнд гараа хавчуулсны улмаас хурууных нь шөрмөс тасарч, яаралтай хагалгаанд орох шаардлагатай талаар хэвлэлүүд мэдээлсэн. Энэ тухай Улсын онцгой комиссоос тодруулахад “Хүүг өчигдөр тусгаарлалтаас гарган, Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлээд яаралтай хагалгаанд оруулсан” гэв.
Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор есдүгээр сарын 3-нд нэг настай хүү итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт эх орондоо иржээ. Хүү “Maison” гэх зочид буудалд тусгаарлагдаж байсан бөгөөд есдүгээр сарын 14-нд буудлын өрөөнд байсан шүүгээнд гараа хавчуулж, улмаар гурван хурууных нь шөрмөс тасарсан байна.
Буудлын ажилтнуудад энэ тухай хэлэхэд буудалд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх юу ч байгаагүй байна. Ингээд ГССҮТ-өөс эмч ирж үзээд, оёод явсан ч хүүгийн гурван хурууных нь шөрмөс тасарсан. Яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байна гэдгийг хэлжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ