Балба эр амандаа 138 харандааг чихжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Балба эр амандаа 138 харандааг чихжээ

Видео: Caters Clips / YouTube

Балбын иргэн 19 настай Ража Тапа (Raja Thapa) гэдэг залуу  амандаа 138 балын харандаа багтаан дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Өмнөх  дээд амжилтын эзэн энэтхэг эр Динеш Шивнаф Упадхайи (Dinesh Shivnath Upadyaya) 92 харандааг амандаа чихэж чадсан байлаа.

Видео бичлэгээс нь харахад тэр харандаагаар дээд амжилт тогтоосны дараа цугларсан олонд асаалттай 32 лааг амандаа хийн харуулж байв.

Балба залуу хамгаалагчийн ажилтай бөгөөд  байнга шоу үзүүлж байх төлөвлөгөөтэй гэнэ. Мөн янз бүрийн дээд амжилт тогтооно гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж