Коронавирусийн халдвар авсан хүний тоо 30 сая давлаа

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 30 сая давлаа

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 30 сая давлаа

Шинэ трөлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо дэлхий дахинд 30 сая давлаа. Сүүлийн нэг хоногт дэлхий даяар 314 мянган хүн халдвар авсан нь батлагдсанаас АНУ-д 46 мянга, Энэтхэгт 96 мянга, Бразилд 35 мянган хүн шинээр халдвар авчээ.

Нийт нас барсан хүний тоо 950 мянга байгаа бол эдгэрсэн хүний тоо 22 саяд хүрсэн байна. Сүүлийн өдрүүдэд Европ тив даяар коронавирусийн халдвар эрчимжиж эхэлснийг ДЭМБ-аас анхааруулжээ. Учир нь өнгөрсөн нэг долоо хоногт Европ даяар 300,000 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь анх цар тахал эхэлсэн гуравдугаар сарын үзүүлэлтийг давсан байна.

Мөн энэ удаагийн давалгаанд залуу хүмүүс илүү өртөж байгаа нь анхаарал татах болжээ. Залуус коронавирусийн халдвараар өвчилж байгаа нь эргээд настай болон архаг хууч өвчтэй хүмүүст халдвар тараах үндэс болж байгаа юм. Одоогоор дэлхийд нэг сая хүн тутмын 3,894 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол сая хүн тутмын 121 нь энэ өвчний улмаас хорвоог орхиж байна.

Коронавирусийн халдварын тохиолдлын тоогоор тэргүүлж буй улс орнууд: 

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж