Намрын чуулганыг хаалаа | News.MN

Намрын чуулганыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Намрын чуулганыг хаалаа

УИХ 2015 оны намрын чуулганаа өндөрлүүллээ. Уг чуулган нь энэ УИХ-ын отгон чуулган гэдгээрээ онцлогтой.

УИХ-ын намрын чуулган нь 90 өдөр үргэлжилж давхардсан тоогоор 131 удаа хуралдаж 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталжээ. Үүнээс бие даасан хууль 26,  бол хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь 347, хүчингүй болсон хуулийн нь 28, нэгдэн орох конвенци 11 байжээ.

Ээлжит бус чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталснаар 1353 ялтан өршөөгдөж, хорихоос суллагдсан байна.

Харин намрын чуулганаар Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудыг шинэчлэн баталсан бол Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг баталснаар далд байсан эдийн засаг ил болгох, бүх иргэн, аж ахуйн нэгж нь хуульд хамрагдах бололцоог олгосон байна.

УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ Үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэртэй холбоотойгоор ипотекийн зээл зогсоод байсныг УИХ яаралтай арга хэмжээ авч энэ оны нэгдүгээр сарын 19-нд Иргэний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан болохыг онцоллоо. Эрх зүйн орчин бий болсноор энэ хугацаанд сар шинээс урьтаж 379 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдаж  орон сууцандаа орон 23.7 тэрбумын зээл авсан байна. Мөн ойрын хугацаанд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 18 мянган айл өрх шийдвэрээ хүлээж буйг онцоллоо.

Түүнчлэн малчны зээлийн хүүг бууруулж 10 хувь руу оруулах даалгавар Засгийн газарт өгөгдсөнийг онцоллоо.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын 2016 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 81.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Хаврын чуулганыг ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээх бол сар гаруйн хугацаанд үргэлжлэх чигтэй байгаа аж. Уг чуулганаар нийт 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хаврын чуулган бол дөрөвдүгээр сарын 5-наас зургадугаар сарын 5-н хүртэл үргэлжлэхээр хоёр сар л байна. Энэ хугацаанд сонгуулийн шинжтэй хуулиудыг оруулж батлуулмааргүй байна. Дараа нь хүндрэл учруулсан сургамж бий. Сонгуулийн тухай хуулийг батлах үед зургадугаар сарын 29-нд УИХ-ын сонгууль, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг товлох гээд гарчихсан. Дахиад 65 хоногийн өмнө товлоно гэхээр өөр өдөр зарлачихвал яах вэ. Хууль зүйн хувьд логикийн юм гараад, амжихаа байлаа гээд товлон зарлах эрх байгаа юм чинь гээд сонгуулиа хойшлуулъя гэдэг юм гарч ирэх үү. Экспертиз хийлгээд нэг тийш болгохгүй юм уу?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Эхнийх нь санал авах өдрийг тогтоож байгаа, 150 хоногоор. Бэлтгэлээ хангахад зориулагдсан хугацаа. Товлон зарлана гэдэг 65 хоногийн өмнө тогтоосон хугацааг тэнд нийцүүлж зарлах тухай асуудал юм. Агуулгын хувьд ижил болохоос хугацааны хувьд зөрөх юм байхгүй. Сонгуулийг 65 хоногийн өмнө товлон зарлана.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: УИХ эцсийн хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж байна. УИХ-аар Төрийн цэргийн номлол гарсантай холбоотойгоор хаврын чуулганы эхэнд холбогдох хуулиудыг баталчихвал олон жил хүлээлгэсэн асуудал цэгцэрнэ. Салбарын хөгжлийн асуудалд түлхэц өгөх хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тэргүүнд тавиад өгчихвөл энэ УИХ-ын ажлын үр дүн гарна. Ийм Боломж ямар байна вэ?

А.Бакей: Төрөөс батлан хамгаалах салбарт баримтлах бодлого батлагдсан учраас бусад  хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны саналыг үндэслээд хэлэлцэх боломжтой. Хурлын тэмдэглэлд үлдээх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Намрын чуулганаар 12 хуулийн төсөл хэлэлцэхээр орж ирж байна гэдэг зарим байнгын хороо ажилгүй суух юм уу. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд идэвхитэй ажилладаг 3-5 ажлын хэсэг бий. Тэдгээрийн гараас нь гарчихсан анхны хэлэлцүүлэгт байгаа бэлэн хуулиудыг ажлын явцаас нь үзээд 90-ээс дээш хувьтай хуулийг шууд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд тавиад өгч болохгүй юу. Жишээ нь С.Оюун гишүүний хэлсэн Хог хаягдлын тухай хууль байна, анхны хэлэлцүүлэгт ороход бэлэн. Эмнэлгийн тусламжийн тухай хуулийг нэрлэж болно. Энэ хуулийн төсөл дээр 3 жил ажилласан байдаг.

А.Бакей: Хаврын ээлжит чуулганы хуралдах хугацаа богино. Ирэх дөрөвдүгээр сарын эхэнд хаврын чуулган эхэлж таван сарын дунд хүртэл явах байх. Ээлжит УИХ-ын сонгуулийн ажил зохион байгуулагдах учраас улс орны нийгэм эдийн засагт онцгой ач холбогдолтой хуулийг богино хугацаанд хэлэлцэх шаардлагатай. Бүгдийг жагсаахаар урт жагсаалт гарна. Бусад гэдэг хүрээнд саяны хэлсэн хуулиудыг Нийгмийн бодлогын байнгын хорооноос оруулна гэвэл тухай бүрт нь хэлэлцээд явах бүрэн боломжтой.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, төрсөн өдөр нь 2016 оны есдүгээр сарын 7-нд тохионо. Түүхэн ойг нь Монголын төр нэр төртэй тэмдэглэмээр байна. Гуйгаад байхад яагаад энэ асуудал хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд багтсангүй вэ.

Хоёрт, Монгол Удсын эдийн засгийн байдал хүнд байна. Хямралаас яаж гарахаа ярилцаж явахгүй бол 2016 оны сонгуульд орчлонгийн хамгийн сайн сайхныг амлаад явна. Одоогийн бодлогоор явбал эдийн засагт уналт үргэлжилнэ. Энэ дээр нэг асуудал хэлэлцүүлж болдоггүй юм уу. УИХ-д байдаг эдийн засагч гишүүд Статистикийн тухай хуулийг бэлтгэчихээд байхад хэлэлцэхгүй байна. Улс орны эдийн засгийн тоо худлаа гараад эхэлбэл хөрөнгө оруулагч нар зугатаана. Үндсэн статистикийн хороог Засгийн газрын мэдлээс гаргаж, УИХ-ын харьяанд авчирах ёстой.

А.Бакей: Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой ажлын хэсгийг сайд С.Баярцогтоор ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг албан ёсоор танилцуулаагүй байна. Хэлэлцүүлэгт бэлэн болчихсон байхад хаврын чуулганы эхэнд хэлэлцэх боломжтой.

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний талаар урьд нь тогтоол шийдвэр гарсан. Хэрэгжилт ямар байна вэ гэдгийг ярих асуудал бий. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг ярина. Хямралт нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр илүү санал санаачлагатай тогтоол юм уу хууль санаачлаад орж ирэх юм бол шийдвэр гаргаж болно. Статистикийн тухай ч шийдэх боломжтой гэсэн юм.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Энэ тйим чухал мэдээ гэж үү 2016-02-05 43.242.243.144

Улаанбаатар хот дахь Булган аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн нэгдсэн хурал өнгөрсөн сарын 31-нд болж, Нутгийн зөвлөлийн гишүүд шинэ даргаа сонгосон байна. Анхдагчдын өлгий нутаг тодотголтой Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлыг БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Ц.Цэнгэл даргалж, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, Булган аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин болон дипломатч Ц.Жамбалдорж нарыг хурлын тэргүүлэгчээр сонгожээ. Нутгийн зөвлөлийн дарга Э.Мөнх-Очир уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, өөрийнхөө оронд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, UFC группийн ерөнхийлөгч Отгондаваагийн Амартүвшинг нэр дэвшүүлснийг нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид санал нэгтэй дэмжсэн байна.

Зочин 2016-02-05 103.57.95.92

Иргэдийгээ өндөр хүүгээр шулж мөрждөг олигархын засаглалыг хамгаална гэдгээ 8 хувийг 5 хувь болгохгүй гэж хэлсэнээр Сайханбилэг харууллаа. Ард иргэдээ зээлийн хүүгээр дарамтлах нь эдийн засгийг хэзээ ч сэргээхгүй, харин бизнесийг дэмжинэ гэдгээр сайхан донгодож өөрсдийн тойрон хүрээлэгчдээ тэжээнэ. Малчдын зээлийн нэрээр сайхан нуугдах гэж оролдож байна. Иргэд бүгдийг ойлгодог юм шүү дээ. Новш минь.

Зочин 2016-02-05 202.179.24.222

нөгөө цэцийн 3 хоногийн завсарлагаа яах юм бэ

Зочин 2016-02-05 202.21.106.132

БӨӨН ФАКТ. ЗИ ЁСТОЙ БАНТАНГИЙ НЬ ХУТГАЛАА. САЙХАНБАЛАГ ҮЛГЭН САЛГАН ТҮРХЭН ЗУУР САНЖГАНАН ТОГТЛОО

Зочин 2016-02-05 103.57.93.70

ҮХЦэц хямралтай байхад буруу шийдвэр гаргаж эдийн засгийг хорлосон нь үнэн. Амарсанааг, бас Наранцэцэг гэж гахай авгайг хариуцлага тооцож халах нь зүйтэй шдээ

Улс тор судлаач. 2016-02-05 103.26.194.206

Алдаа гаргасан албан хаагч дээр тор хариуцлага тооцох нь энгийн л узэгдэл шуу дээ. Гэтэл Ч.Сайханбилэгийг огцруулна гэхэд ямар байсан билээ? Улдэхийн тулд бух хунтэй хуссэн бухнийг нь биелуулэхээр амлалт авч, зарим нэгний нь монго, санхуугийн асуудлыг нь ч зохицуулаад л байх шиг байсан. Ер нь “Боож ухэхэд бор шидмэс дутуу байсан” хэдий ч гол нь “Тугжилдэж” Еронхий сайдын ажлыг нь булааж авсан Н.Алтанхуяг чинь л аминд чинь орж ажилтай чинь улдээлээ шуу дээ. Гэвч Ардчилсан намд олон жил явж, намаа одий дайтай болгож чамайг Еронхий сайд болтол нь унэнч зутгэсэн гандсан хэдэн журмын ноходоо чи торийн албаны сонгон шалгаруулалтаар торийн захиргааны албанд арай ядан орж, ажиллаж байхад нь нэг нудээр ч узэхгуй шахсаар, торийн албанаас халсан чинь л тэнэг явдал байсан даа. Гэтэл тэд нар чинь уужуу тайван ухаанаар хулээцтэй хандаж, чамайг огцруулахгуйн толоо ажиллаж байсанд чи нэг юм бодох л хэрэгтэй дээ. Тэдгээр хүмүүс чинь өөрийнхөө хүчээр торийн албанд очсон юм шуу дээ. Ер нь чи унэндээ Еронхий сайд болсон хугацаандаа олон нийтийн амьдрал ахуйг дээшлуулэх талаар юу ч хийж бутээсэнгуй, харин ч С.Баярцогт, Ш.Солонго, Г.Ганбалд нартайгаа хамтарч зээл авч, ор тавьж улс орноо ор ширэнд баригдуулж, нэг есондоо хорлосон суйтгэх ажиллагаа хийж, улс орноо бараг дампууруулах ажил л хийлээ шуу дээ. Чиний балагаар байгаль орчин яаж суйрч, ард иргэдийн амьдрал ахуй яаж доройтов. Одоо чамайг алдаа гаргах юм бол бид чамтай олон юм ярихгуй ШУУД ОГЦРУУЛНА шуу. Дараа нь хийсэн бух ажлыг чинь нэг бурчлэн шалгуулж, алдаа завхралыг чинь чамаар засуулж, идсэн уусан бухнийг чинь чамаар барагдуулна шуу. Иймд энэ 5 сарын хугацаанд ухаалаг, хунлэг, олон нийтэд тус дэмтэй болох нэг ч болов ажил хийхийг бодооройдоо дуу минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж