Орон нутагт ноцтой ослын улмаас таван хүн амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Орон нутагт ноцтой ослын улмаас таван хүн амь насаа алджээ

Орон нутагт ноцтой ослын улмаас таван хүн амь насаа алджээ

Тээврийн цагдаагийн албанд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 1072 дуудлага бүртгэгджээ. Авто ослын улмаас 24 хүн гэмтсэн бол орон нутагт таван хүн амь насаа алдсан байна. Зам тээврийн осолд өртөж гэмтсэн хүмүүсийн долоо нь хүүхэд байгаа юм.


Орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ноцтой ослыг дурдвал: 

2020.09.14 Сэлэнгэ аймгийн  Цагааннуур суманд Hyundai Porter машины жолооч Л нь 28 настай эмэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироожээ.

2020.09.15 Дорнод аймгийн Хөлөн буйр суманд 22:40 цагийн орчимд  авто ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ. Тодруулбал, Toyota Prius  маркийн автомашины жолооч Л нь жижиг оврын ковш механизмтай мөргөлджээ. Ослын үеэр Toyota Prius маркийн автомашины жолооч Л нь зорчигчийн хамт амь насаа алдсан байна.

2020.09.17 Өмнөговь аймгийн Ханбогд суманд Ssanyong Korando автомашины жолооч Г нь явган зорчигч 25 орчим настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.

2020.09.18  Дорнод аймгийн Чойбалсан хотод Toyota Prius  маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 24 настай, эмэгтэй Т-г мөргөж амь насыг хохироожээ.

Цагдаагийн алба хаагчдын хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 393 жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж