Монголын жүдочид Саид Моллаигийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалав | News.MN

Монголын жүдочид Саид Моллаигийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалав

Монголын жүдочид Саид Моллаигийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалав

Монголын жүдочид Саид Моллаигийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалав

Швейцарь улсын Лозанн хотноо өнөөдөр/2020.09.18/  улс төрийн золиосны бодит аюулд учирсан Иран үндэстэн, жүдоч Саид Моллаигийн хувь заяаны асуудлаар Спорт арбитрийн шүүх (CAS) эцсийн шийдвэр гаргах гэж байна. Исламын бүгд найрамдах Иран улсын засаг захиргаа нь түүнийг Ираны далбаан дор олон улсын бүх тэмцээн, наадамд оролцох эсвэл бүрмөсөн их спортоо орхих муйхар шаардлагыг хүчээр тулгаж буй нь дэлхийн жүдогийн их гэр бүлийнхний зэвүүцлийг зүй ёсоор төрүүлж байна. Саяхан Ираны дарангуйлагчид сонгомол барилдааны тамирчин Навид Афкарийг цаазалсан жигшүүрт хэрэг нь дэлхийн олон нийтийг ихэд цочирдуулсныг бид мартаагүй. Энэ аймшигт түүх өнөөдөр давтагдахад ойрхон байгаа тул Монгол Улсын иргэншилтэй Саид Моллайгийн чөлөөт сонголтыг хүндэтгэн, хүний эрхийг хангахын төлөө Лозанн дахь Спорт арбитрийн шүүх зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж буйгаа Монголын жүдо бөхийн холбоо албан ёсоор илэрхийлж, энэ үйл хэрэгт дуу хоолойгоо нийлүүлэхийг орон орны жүдогийн холбоо, нийт жүдочиддоо уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-18 202.179.26.135

ер нь илүү зан

Avatar

Зочин 2020-09-18 59.153.85.129

Энэ доор дандаа хөгийн хувиа ричээсэн бэртэгчингүүд дүүрэн байна. Иран хэзээ ч Орос хятадыг даваад манайд ирж чадахгүй. Ер нь харанхуй бүдүүлэг дарангуй улстай харьцаад байх ч шаардлаггүй. Ирантай харьцаад баасаараа ашигтай байдын

Avatar

Монгол 2020-09-18 202.126.89.61

Тусгаар улсын дотоод хэрэгт жижиг улс оролцоод яахав дээ

Avatar

иргзн 2020-09-18 202.179.27.143

зүгээр байж чадахгүй хаа холын ганц Бөхөөс болж ялихгүй юм Ямааны гарзтай гэгч болохвий дээ, Лалын Монголчуудыг битгий хэл Дэлхийн том Гүрнүүдтэй Цөмйн з****г , Цэрэг зэвсгээрээ энэ зэрэгцэж байхад Бид тэднийг нааш нь дуудаж Өөрсөн дөө Гай чирж яах гэсн юм бол доо, Ирак, Иран Хорлон сүйтгэх , Партизаны дайнд мэргэшсэн Улс орнууд ш дээ, Дэмий юм дэмий л байдаг даа,

Avatar

Зочин 2020-09-18 115.84.87.152

ТЭНЭГЛЭД ХЯЗГААР ХЭРЭГТЭЙ ?ЭНЭ ШАЛНЫ АЛЧУУРТ ӨГСӨН МӨНГӨ БАЙРНААС ГАДНА МОНГОЛ БӨХГҮЙ ГАДНЫ ГОЛОГДМОЛУУД ХУДАЛДАЖ АВАХДАА ХҮРСЭН ГЭСЭН ОЙЛГОЦ ӨГӨХ МУУ СУРТАЛЧИЛГАА БОЛЖ БАЙНА, БЭЛТГЭЛ ХИЙХГҮЙ ПЭЙДИЙСЭН ХЭДЭН ХӨГШИН БӨХТЭЙ, ЦАГААНБААТАР ТӨМӨРХҮЛЭГ ТҮВШИГБАЯР УРАНЦЭЦЭГ МЭТЭЭС ХААНЫ БӨХ ГЭЭД АЙГААД БАРИЛДАХГҮЙ БАЙСААР МОНГОЛООС №1-Р ГАРДАГ ГАДААДАД ОЧООД ШАЛ АРЧААД ШАЛТАГ ТООЧООД ИРДЭГ ЖИШЭЭ ИХ УДАЖ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2020-09-18 66.181.161.82

Энэ анхнаасаа буруу юм болсон, нэг муу бехеес болж ирантай асуудал уусгэх хэрэггуй байсан юм, бех еренхийлегчийн бех сэтгэхуйн харгай доо

Avatar

Зочин 2020-09-18 64.119.22.239

Mollagiin orond neg buh ugchihuu ! Battulgiig ugchihgvi yvv! Mani hvn chini jvdochin. bizdee,yag tsarina.

Avatar

Зочин 2020-09-18 202.179.24.187

Перс Монгол хоёр мөнхийн харилцаатай ард түмнүүд.

Avatar

Зочин 2020-09-18 202.21.100.210

Монгол улсыг лалын иргэнээс болж Иаран улстай хагаралдуулаад байх таатай биш

Avatar

Зочин 2020-09-18 202.9.46.186

Бид Моллатай хамт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж