Жүдогийн тамирчид бүлэглэн танхайрсан уу?

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Жүдогийн тамирчид бүлэглэн танхайрсан уу?

Жүдогийн тамирчид бүлэглэн танхайрсан уу?

Жүдогийн тамирчид болон БОАЖЯ-ны ажлын албаны дарга Э нар өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдөр нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах караокед архидан согтуурч тус газрын хамгаалагч залууг зодож, хүнд гэмтэл учруулсан талаарх мэдээлэл гарсан. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос тодруулахад “Манай шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум руу нэгдсэн бэлтгэлд гараад саяхан эргэн ирж, шууд тэмцээнд оролцсон. Энэ хэрэгт шигшээ багийн тамирчид болон нэр хүндтэй, олны танил жүдочид оролцоогүй. Жүдогоор хичээллэдэг, сонирхогчид л хэрэгт оролцсон байх” гэв.

Монголын Жүдо бөхийн холбооны намрын цуврал, "Женко" клубын 25 жилийн ойн нэрэмжит "Улаанбаатар 2020" насанд хүрэгчдийн тэмцээн энэ сарын 16-17-ны өдрүүдэд "Зайсан Хилл" цогцолборт зохион байгуулагдаж аваргуудаа тодруулсан билээ.

Сануулахад,  дээрх хэрэгт жүдоч Т, М болон БОАЖЯ-ны Ажлын албаны дарга Э нар нэр холбогдсон. Хэрэг гардаг өдөр Т, М, Э нар нь согтуурсан байсан бөгөөд тус караокены хамгаалагчийг өрөөндөө дуудаж оруулан, өмсөж явсан гутлаа үнсэхийг шаардсан. Хамгаалагч залуу шаардлагыг биелүүлээгүй учраас зодож, хүнд гэмтэл учруулсан. Уг хэргийг нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Гэхдээ хэргийг хаалгахаар прокурорт хандсан байж болзошгүй гэдэг мэдээлэл цацагдаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж