Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Фото: Reuters

Компьютер, гар утас зэргийн гажет үйлдвэрлэгч Хятад компани Lenovo Group 2015 оны сүүлчийн улирлын тайлангаа гаргажээ. Компанийн орлого 19 хувиар нэмэгдэн зах зээлийн хүлээлтээс давлаа. Зарлагадаа хатуу хяналт тавьж, гадаад зах зээл дээр ажмлттай байсан нь энэ амжилтыг гаргажээ.

Lenovo цэвэр ашиг нь өмнөх жилийн $253 сая доллараас даван 300 саяд хүрчээ. Харин Bloomberg-т  асуугдсан шинжээчид  $242,5 сая долларын цэвэр ашиг олно гэж байсан юм.  Харин уг компанийн улирлын  орлого нь  сүүлийн зургаан жилийн дотор анх удаагаа $12,9 тэрбумаар буюу найман хувиар буужээ.

Смартфон гаргадаг Lenovo Mobile Business Group салбар нь татвар хураалгахаас өмнөх үзүүлэлтээр 30 сая долларын гарзтай 3,2 тэрбумын орлоготой байв. Motorola төхөөрөмжийн худалдаа нь хоёр тэрбум  доллар болсон байна.

Компьютерийн үйлдвэрийн Lenovo PC Group салбар улиралд найман тэрбумын орлоготой, цэвэр ашиг нь 405 сая доллар болсон нь өмнөх жилийнхээсээ  12 ба 18 хувиар бага болсон байна.

Үйлчилгээ, дискийн хадгаламжийн  хэсэг нь тайлангаа 1,3 тэрбумын наймаагаар дүүргэжээ. Үүнээс өмнө Lenovo жилийн зарлагаа $1,35 тэрбумаар буулган 3200 орон тоог цомхотгосон гэж мэдээлж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж