Орос нэртэй Хятад шошготой, хугацаа дууссан бүтээгдэхүүнүүд зарагдаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Орос нэртэй Хятад шошготой, хугацаа дууссан бүтээгдэхүүнүүд зарагдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Орос нэртэй Хятад шошготой, хугацаа дууссан бүтээгдэхүүнүүд зарагдаж байна

Сар шинийн баяртай холбоотойгоор хугацаа нь дууссан, болон хуурамч хүнсний бүтээгдэхүүн олширдог. Тиймээс МХЕГ-аас эрүүл ахуй стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа. Сар шинийн баярыг угтан улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.

Энэ ажлын хүрээнд нийтдээ 2942 зөрчил илрүүлж 10.1 тонн шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийжээ. Мөн шинжилгээний дүнгээр шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүдийг устгуулах арга хэмжээ авч ажиллажээ.

Энэ талаар  МХЕГ-ын худалдаа үйлдвэр үйлчилгээний хяналтын хэсгийн дарга Л.Гэрэлмаа “Энэ жил ихэнхдээ гарал үүсэл нь тодорхойгүй, шошгын зөрчилтэй, орос нэртэй атлаа хятад шошготой, хугацаа дууссан бүтээгдэхүүнүүд зах зээлд их хэмжээгээр зарагдаж байна.

Энэ зөрчлүүд дээр аймаг орон нутаг болон хилийн боомтууд, нийслэлийн хэмжээнд өргөн хүрээний хяналт шалгалтыг зохион байгуулж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тиймээс ард иргэддээ анхааруулж хэлэхэд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа өөрсдөө маш сайн хяналт тавих хэрэгтэй байна. Ингэхдээ хадгалах хугацаа, үйлдвэрлэсэн огноо, бүрэн бүтэн байдал зэргийг маш сайн анхаарах хэрэгтэй. Авсан бүтээгдэхүүнээ хадгалахдаа зааврын дагуу зориулалтын газар хадгалж байхыг анхааруулж байна” гэв. 

Түүнчлэн болсон болон түүхий бүтээгдэхүүнээ тус тусад нь хадгалах, хэрчих, хоол хүнсийг бохирдуулж болох шавьжнуудаас сайн хамгаалж байх хэрэгтэй.Энэхүү үндсэн шаардлагуудыг айл бүр сайтар хэрэгжүүлж байж хордлого, халдваруудаас сэргийлэх боломжтой гэдгийг мөн энэ онцолж байлаа. Дашрамд дуулгахад, шалгалтаар хүнсний дэлгүүрүүдэд хаяг шошгын зөрчилтэй олон бүтээгдэхүүнүүд илэрсэн байна. Тухайлбал,  “Скай” импортлосон “Ghana” шоколад, “Мандах газар” импортлосон “амин дэмийн бэлдмэл”, “Бишрэлт трейд” ХХК-ийн импортлосон найман төрлийн печень гэх мэт бүтээгдэхүүнүүд байна.

Мөн хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хадгалах хугацаа байхгүй бууз баншнууд их байсан аж. Тиймээс  ийм бүтээгдэхүүнүүд илэрвэл мэргэжлийн хяналтын байгууллагын 1286 утсанд хандаж цаашид зөрчил гаргуулахгүй байх тал дээр хамтран ажиллахыг МХЕГ-аас анхаарууллаа.

Ц.БАТЗУЛ

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Mongol irgen bolgondoo sainiig husegch. 2016-02-05 162.156.6.21

Mongold maani hiatadaas huuramch muu huns baraa ih orj irdeg. Mongolchuud maani mash bolgoomjtoi hool hunsee shalgaj baih iostoi. Jaahan ch gesen sanaa amar baina. Ter muu buteegdehuunuudiig sain shalgaj ustgaj baigaad baiartai baina.

Болдоо 2016-02-05 112.72.15.218

Шувуутайн Гол ХХК-иийн хоол амтлагчуудад ямарч чанар алгаа. Орос нэртэй пакетан дотор хятадд амтлагчуудыг модны үртэстэй холиод арвижуулаад савлачихсан юмнууд байх шиг байхыын

Зочин 2016-02-05 182.160.38.136

Тэр Слава нэртэй элсэн чихэр будаа бол яг орос нэртэй хятад хүнс шүү дээ

Зочин 2016-02-05 162.156.6.21

Oros budaa bolgon huuramch bish. tegej hudlaa helj bolohgui, harin oros hiatadaar houlangar n bichiigdsen bol harin huuramch baih. Jinhene oros budaa guril bol organic. if you can find the right one from right store .