Гацаанд орсон бүтээн байгуулалтууд | News.MN

Гацаанд орсон бүтээн байгуулалтууд

Гацаанд орсон бүтээн байгуулалтууд

Гацаанд орсон бүтээн байгуулалтууд

Энэ онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн бүтээн байгуулалтын ажлууд гацаанд ороод байна. Шалтгааныг нь албаныхан цар тахалтай холбон тайлбарлаж буй. Тухайлбал, Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил хил хаасны улмаас хятад ажилчид цаг хугацаандаа орж ирэх боломжгүй болж, хойшлогдсоноос зам барих ажил саатсан. Мөн түгжрэлийг бууруулах дүүжин тээврийг энэ онд хэрэгжүүлнэ гэж эрх баригчид амлаж байсан ч хил хаасан гэх шалтгаанаар мартагджээ. Энэ мэтчилэн бодит амьдрал дээр хэрэгжилгүй, цаасан дээр царцаж үлдсэн төслүүдийг танилцуулъя.

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЦАРЦАВ

Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар болж, хоёр жилийн өмнө холбогдох гэрээнд талууд гарын үсэг зурсан. Бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлэх байсан ч коронавирусийн дэгдэлтийн улмаас үндсэн гүйцэтгэгч компани Хятадаас ирж чадахгүй, ажил хойшлогдоод буй. Өнгөрсөн жил биологи цэвэрлэгээний байгууламжийн суурийн ажлыг хийсэн. Энэ нь цэвэрлэх байгууламжийн хамгийн том байгууламж бөгөөд энэхүү ажил гүйцэтгэгч компани ирж чадахгүй байгаагаас түр зогсчээ. Хэрэв урд хөршөөс гүйцэтгэгч компанийн мэргэжлийн инженер техникийн ажилчдыг авчирвал Монголын туслан гүйцэтгэгч компаниудтай хамтраад хугацаандаа дуусгах бүрэн боломжтой  гэдгийг Барилга хот байгуулалтын яамнаас мэдэгдэж байв.

ЦААСАН ДЭЭР СҮНДЭРЛЭСЭН   ДҮҮЖИН ТЭЭВЭР ТӨСӨЛ 

Авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээвэрт шинэчлэл хийхдээ нийслэлийн удирдлагууд хэд хэдэн төслүүдийг олон нийтэд танилцуулсан. Гэсэн ч бүтээн байгуулалтын ажил нь товлосон цагтаа эхлэхгүй байсаар энэ намартай золгож байна. Түгжрэлийг бууруулахаар нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх хүрээнд цахилгаан соронзон галт тэрэг, дүүжин тээвэр зэрэг төслийг хэрэгжүүлэх талаар анх  мэдээлэхэд  олон нийт “Энэ бол биелэгдэшгүй мөрөөдөл” гэж хүлээн авч байв. Агаарын дүүжин тээврийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлж, зургадугаар сард эхний маршрутыг бэлэн болгоно гэж холбогдох албаныхан амлаж байсан нь саяхан. Гэвч энэхүү төсөл цар тахлын улмаас хил хааснаас үүдэн гацжээ. Хэрэв хил нээгдвэл инженер техникийн ажилчид нь гадаадаас ирэх гэнэ.

ТЭНГЭРИЙН ТОЙРОГ ҮЛГЭР БОЛОВ

Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бас нэг төслийг танилцуулсан нь “Тэнгэрийн тойрог” нэртэй. Авто замын дээгүүр гүүрэн буюу давхар зам барих энэ төслийг 2017-2021 онд хэрэгжүүлнэ гэж тооцоолсон ч одоог хүртэл бүтээн байгуулалтын ажил нь  эхлээгүй, уг төсөл цаасан дээр л сүндэрлээд байна.

ДАРХАНЫ ЗАМЫН ШИНЭЧЛЭЛТ  ЦАР ТАХЛЫН УЛМААС ЗОГСЧЭЭ 

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн 83 сая ам.долларын хөрөнгөөр өнгөрсөн жилийн зургадугаар сарын 21-нд эхлүүлсэн. Гэрээнд зааснаар шинэчилсэн автозамыг өнгөрсөн зургадугаар сард хүлээлгэж өгөх байлаа. Гэвч хил хаасны улмаас БНХАУ-ын ажилчид гацаанд орсноор бүтээн байгуулалтын ажил ч тэг зогсолт хийсэн юм. Харин саяхнаас л БНХАУ-аас ажилчид ирсэнтэй холбоотойгоор автозамын шинэчлэлтийн ажил “амь орно” гэдгийг албаны хүмүүс тайлбарлаад байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-18 139.5.216.184

тэнгэрийн тойрог эрс тэс уур амьгалд тохирохгүй Оронд нь метро

Avatar

Х 2020-09-18 121.118.239.122

Тендэрээр өчнөөн мөнгө авч кармайндаа хийгээд дахиад улсын төсвөөс саах гээд албаар ажил уядаг компаниудын судалгааг гаргах хэрэгтэй.

Avatar

1 2020-09-18 202.70.34.98

Толгойтой үснээсээ их өртэй юм байж зардлаа нөхөх боломжгүй дүүжин тээвэр, тэнгэрийн тойрог гээн үлгэрийн юмнуудааа бүр боливол таарна. Зүгээр л мөнгө идэх аргууд. Улаанбаатарыг улам л бетонон ширэнгэ болгоно. Оронд нь нийтийн тээвэр, сургуулийн автобусаа олигтой болгох ёстой.

Avatar

зочин 2020-09-18 202.126.90.156

ӨӨрсдөө юу ч хийхгүй, хийх хүсэлгүй, хийх чадваргүй, хийж чадахгүй байж гаднэаас хүмүүс авчирч хийлгэх гэхээр л нэг л их эсэргүүцнэ. Хоосон шүүмжилнэ, цэцэрхэнэ, эх орончийн дүрд тоглоно. хэзээнээсээ л ийм байсан, одоо ч хэвээрээ. Соц-ын үед ч бусдаар юм аа хийлгэдэг, бид чаддаггүй л байсан. Одоо бүүүр дургүй .шүүмжлэх, цэцэрхэх мэдэмхийрэх бол чадаад байна аа

Avatar

Зочин 2020-09-18 203.91.115.45

зогссон төслүүд халдварт өвчнөөс үүдсэн гэдгийг энэ сайт огт дурдсангүй. энэ сайт АН-х бас тарвагадоржийнх.

Avatar

Зочин 2020-09-18 202.126.88.221

2 dahi uguulber deer bichsen baih yum. Шалтгааныг нь албаныхан цар тахалтай холбон тайлбарлаж буй.

Avatar

ОД 2020-09-18 78.156.32.233

МОНГОЛД ТУЛГАМДСАН АСУУДАЛЫН НЭГ АЖИЛГҮЙДЭЛ БИЗДЭЭ,,, ЯАГААД ХЯТАДЫН АЖИЛЧИДЫГ ХҮЛЭЭСЭН ГЭЖ !?!?!?

Avatar

Зочин 2020-09-18 202.179.21.236

Gui ee mun, oigui teneg hun ee

Avatar

mongol 2020-09-18 150.129.140.64

Mongolchuud hudal yarij tom tom bulterehees uur yuch hiij chaddaggui metro barih usan tsahilgaan stants barih zes hailuulah uildver barih gangiin uilver barih koksiin uildver barih nuurs shingeruuleh uildver geed mash olon tusul heregjuulene gej yarisan neg shirhegch yam butsengui tegsen murtuu gadnii hun ireed yam hiiheer hel am tatlaad hiilgedeggui idej uuhaa l uridal bolgodog iim l neg hogiin udirdagch ulsturchidtei bolchihood bn bas boloogui bie bieniihee yamiig turiin ner barij deeremdene

Avatar

Зочин 2020-09-18 150.129.140.25

Хүрэлсүх худлаа попорч одоо хүртэл Эрдэнэбатын эхлүүлсэн хийсэн ажлаар нүүрээ тахалж шоудлаа

Avatar

Зочин 2020-09-18 122.201.24.218

Лалрууд юуч хийж чадахгуй шvv дээ малнуудаа!!!!!!!

Avatar

Зочин 2020-09-18 202.131.225.91

Тэр Тэнгэрийн зам зүгээр байсандаа. Бас битүү эсэргүүцэл болоод больсон санагдахын.

Avatar

Зочин 2020-09-18 64.119.22.239

21 oni songuuliin naana ZG,Hvvkiin ajil erduu bvtehgvi, yvtsgvi baigaag dahin dahin yariad, Genkogiin tumur zam gerliin hurd aar yavj baigaag svr badruulan yarih ee dee !
Ene ch E-kiin buuni nohodiin l hiij baigaa ajil l daa. Aygvi bol Oyuk ni ch zohion baiguulj bui ajil baij medne dee!

Avatar

Зочин 2020-09-18 66.181.186.145

У.Хүрэлсүхийн Засгийн газарт өнгөтэй өөдтэй юу ч байхгүй. Дандаа өмнөх Засгийн газрын хийж эхлүүлсэн ажлуудыг арай ядан гүйцээх гэж зүтгэж байгаа юм

Avatar

монгол 2020-09-18 103.212.117.191

Хүрэлсүхийн засгийн газрын зам тээврийн ургашгүй сайдуудаас болж ард түмэн маш их хохирч байна даа. Өчнөөн хүний алтан амь, эд хөрөнгө, бизнесийн хохирол, байгаль орчны хохирол гээд тоочоод барахгүй шүү дээ. Хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-09-18 202.72.247.58

Аль өнгөрсөн 3 сард тендерт шалгарсан компаны ажилчдыг нь оруулж ирээд тусгаарлаад, шинжилгээгээ аваад ажилд нь оруулсан бол өдийд ажил дуусаж байх байлаа.Нэг хэсэг нь гадаадын ажилчидаар бариуллаа, монгол хүнээ ажиллуулсангүй гэж худлаа хийрхсэнээс болоод ажил хариуцсан дарга нар нь тэрнээс нь айгаад өдий хүрч, хамаг ажил хийх улирал нь дуусаж байхад эхэлсэн болж байдаг, хугацаа хойшлох тусам мөнгө урсаж байгааг мэддэг л байгаа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж