Ганц утсаар бүтээгдсэн шаахай

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Ганц утсаар бүтээгдсэн шаахай

Metropolitan Museum of Art музейд “Өндөр технологийн үеийн загварын ертөнц” үзэсгэлэнг хэн танилцуулах нь тодорхойгүй. Жилийн хамгийн гол “Өндөр технологийн үеийн загварын ертөнц” үзэсгэлэнд юу гол байх нь бас тодорхойгүй. Гэхдээ Iris van Herpen, Hussein Chalayan гэх инновацийн дэгжин даашинзнууд дунд Nike Air Force 1 Ultra Flyknit нэртэй шинэ  шаахай амархан байр сууриа олох нь мэдээжийн болсон байгаа.  Шаахайн загварыг Flyknit технологиор 3D-дизайнчид, инженерүүд, зураачдын баг ажиллан бүтээжээ. Үүний үр дүнд загвар, технологийн уулзвар дээр шүтээний кроссын шаахайн өмнөхүүдээс хоёр дахин хөнгөн гутал хийгдлээ.

Шаахай дизайнаараа гайхалтайгаас гадна, Air Force 1 Ultra Flyknit  гэсэн технологиор тасархайгүй нэгэн урт утсаар  сүлжигдэн бүтжээ. Тэр нь түүний хаягдлыг эрс бууруулсан байв. Мөн энэ арга нь материалуудын давхарлалтыг  гаргаагүй нь гутлыг их хөнгөн, амьсгалт сайтай болгосон байлаа.  Хамгийн тааламжтай нь кроссын шаахай анхны  дүр төрхөө алдсангүй.  Даавуун гадаргыг нь тугалын арьсан ширийн чимэг гангалж өгчээ. Ул нь цагаан  тунгалаг эмжээртэй бөгөөд  үдээс нь өмнөх загваруудын шиг.

Air Force 1 загвар 34 жилийн өмнө гарч ирснээс хойш сагсан бөмбөгийн талбайгаас анхны дуулиантай үзүүлбэрийн тайз хүртэл  урт зам туулсан бөгөөд одоо  загварын байр сууриа тавин өгөх хүсэлгүй нь харагдлаа. Энэ шинэ шаахайн түрүүч дэлгүүрүүдэд харагдах болсон бөгөөд тухайлбал Москвагийн Арбатын дэлгүүрт 11990 рублиэр зарагдаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж