Эрүүгийн хуулиар хөнгөн ялтан гэрийн хорионд ял эдэлнэ | News.MN

Эрүүгийн хуулиар хөнгөн ялтан гэрийн хорионд ял эдэлнэ

Эрүүгийн хуулиар хөнгөн ялтан гэрийн хорионд ял эдэлнэ

Эрүүгийн хуулиар хөнгөн ялтан гэрийн хорионд ял эдэлнэ

"News" агентлаг "ХУУЛЬ ТӨРСНИЙ ДАРАА" буландаа "Монгол Улсын Эрүүгийн тухай хуульд заасан 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих Зорчих эрхийг хязгаарлах ялыг онцолж байна.


2017 онд Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ялын хатуу хайрцаглагдсан бодлогоос татгалзаж, тодорхой төрлийн гэмт хэрэгт шүүхээс оногдуулж болох ялын төрлийг олон сонголттой болгосон бөгөөд ялын доод, дээд хэмжээний интервалыг сунгаснаар шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруутай хүний хувийн байдалд тохирсон ялыг сонгож оногдуулах боломж нэмэгдсэн. Эрүүгийн хариуцлага гэсэн хууль зүйн ойлголтыг “Ял, албадлагын арга хэмжээ” болгон тодорхойлж, уламжлалт “хорих”, “торгох” ялаас гадна “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах”, “эрх хасах” зэрэг ялын төрлийг шинээр нэмсэн.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хорих ялын шинэ төрлийг тусгасан нь гэрийн хорионд байлгах буюу “Зорчих эрхийг хязгаарлах” гэсэн шинэ ялыг нэмж, уг ялыг 1 сараас 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан.

Энэхүү ял нь шийтгүүлсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх агуулгатай ба шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглоно.

Харин шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих юм.

ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ХЭРЭГЖИЛТЭД ЭЛЕКТРОН ГАВНЫ ТУСЛАМЖТАЙ ХЯНАЛТ ТАВИНА

Түүнээс гадна хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт шийтгүүлсэн жирэмсэн эмэгтэйг төрөхөөс өмнө гурван сар, төрснөөс хойш хоёр жил хүртэл, мөн ганц бие эцэг, эхийг хүүхэд нь хоёр нас хүртэл хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж эдлүүлж болохоор заасан ба хугацаа дуусмагц ялтны зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд тооцож эдлээгүй үлдсэн хорих ялыг эдлүүлнэ.

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарласан заалтыг 2019 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөх байсан боловч  хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, хяналтын систем, Монгол Улсын байр зүйн зургийг улсын нууцаас гаргаж, тоон хэлбэрт шилжүүлэх зэргийг шийдвэрлэх, холбогдох дэд бүтцийг шинээр байгуулахад шаардагдах төсвийн асуудлыг шийдэхэд тодорхой хугацаа хэрэгтэй байсан тул зорчих эрх хязгаарлах заалтын хэрэгжих хугацааг хойшлуулаад байсан юм.

Тэгвэл энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Монгол Улсын Эрүүгийн тухай хуульд заасан 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих Зорчих эрхийг хязгаарлах талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.

Уг  ялыг Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, залилах, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших, эд хөрөнгө устгах, гэмтээх, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, хууль бусаар мод бэлтгэх, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэх мэт хөнгөн гэмт хэргийг үйлдсэн хүнд  сонголттойгоор оногдуулах бөгөөд “хүн амь, хүч хэрэглэж дээрэм хийх, хүчиндэх” гэх мэт хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдэд хэрэглэхгүй.

Энэхүү ялын төрлийг хэрэгжүүлснээр санхүүгийн хувьд ч шоронд хоригдсон хүнд ногдох мөнгөн дүнтэй харьцуулахад харьцангуй бага тусна гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тодотгосон. Мөн тухайн гэмт  хэрэгтний гэр бүл, үр хүүхдэд ч хэрэгтэй. Өөрт оногдох газартаа ямар нэг ажил хийж орлого олж болно. Хэрэг хийсэн этгээд шоронд хоригдсоноос нийгмээс улам л холдож, тусгаарлагдах асуудал гардаг. Бусдаас муу үлгэр дуурайлал аваад гарч ирэх нь бий. Гэмт хэрэгт дахин татагдах нөхцөл нэмэгддэг. Тэгэхээр энэ төрлийн ял оноох өөрчлөлтийг дэмжиж байгаагаа хуульчид илэрхийлсэн.

Зорчих эрхийг хязгаарлана гэдэг бол тухайн хүн зөвхөн гэртээ байх ч юмуу, эсвэл ажилдаа явахаар бол ганцхан маршрутаар л явах ёстой.

Хэрэв заасан маршрутаас хазайж, зөрчих юм бол шууд хорих ялаар солино. Энэ төрлийн ялыг хэрэгжүүлэхийн тулд хөл, бугуйнд нь цахим  бугуйвч зүүх зэргээр GPS, тоног төхөөрөмж шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-18 202.21.107.73

Зөв зөв. Хулгайч хүчирхийлэгч нараа сайн хүмүүжүүлэх л хэрэгтэй хүмүүс минь.

Avatar

иргэн 2020-09-18 202.126.89.148

Зөв л дөө, дэлхийн ихэнх улсууд энэ практикигийг хэрэгжүүлж байгаа. Хэт шоронжсон бодлогоос татгалзаж хөнгөн ялтанд тааруулж хэрэглэх нь зөв.

Avatar

ЗОЧИН 2020-09-18 139.5.219.180

ШОРОН НЬ ХҮНЭЭР ДҮҮРЧИХСЭН ЮМ БАЙНА ЛЭЭ. УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ХОРИГДЛУУДАА БАЙРЛУУЛАХ ТЭЖЭЭХ ЧАДВАРГҮЙ БОЛСОН.

Avatar

Irgen 2020-09-18 122.201.19.99

Zuwuu zuw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж