Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Уг хэлэлцээрийг соёрхон баталснаар олон улсын чанартай Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд, цаашид байгуулах боломжтой Чойбалсан зэрэг байршлуудад хуурай боомтыг байгуулах боломжтой болж буй аж. Эдгээр байршлууд нь Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээнд холбогдон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, улмаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, тээвэр, худалдааг хөнгөвчлөхөд ихээхэн ач холбогдолтой юм байна.

Үүний дараа Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Мөн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн 83 хувь дэмжин баталлаа. Хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны нэгдүгээр сарын 1-н байхаар зааж өглөө.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж