COVID-19-ийн вакцины туршилтад сайн дураар орж байгаа хүмүүсийн нас, хүйс, нийгмийн статус өөр хэмээн Москва хотын Эрүүл мэндийн газрын Зайнаас эмчлэх төвийн дарга Мария Соколова РИА Новости агентлагийн сурвалжлагчид хэллээ.
Түүний хэлснээр туршилтад хамрагдаж байгаа хүмүүсийн дотор хамгийн ахмад нь 73 настай ажээ.
“Туршилтад бүх насны, нийгмийн бүх давхаргын хүмүүс хамрагдаж байгаа. Гэр бүлээрээ туршилтын вакцин тариулж байгаа хүмүүс ч байна. Хамгийн залуу нь 18-тай бол хамгийн ахмад 73 настай” хэмээн Мария Соколова хэллээ.
Вакцины сайн дурын туршилтад хүссэн хүмүүсийг хамруулж байгаа боловч жирэмсэн хүнийг хориглодог байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ