Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав | News.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

“Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Гангын үйлдвэр нь жилдээ 121,7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100.0 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай. 2017 онд анх удаа даралтаар боловсруулах технологи ашиглан хагас өөрөө нунталагч тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэсэн, бүрэн автомат тоон удирдлагын систем бүхий Евро стандартын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Мөн нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай ган бөмбөлөг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Цемент, шохойн үйлдвэрт ажиллалаа. Энэ үйлдвэр 37 жилийн хугацаанд 6,7 сая тонн цемент, 1,5 сая тонн шохой үйлдвэрлэж зах зээлд нийлүүлээд байна. Цаашид өндөр хүчин чадалтай тээрэм угсрах, шохойн утааг багасгах, цемент шохойгоор хийж болох бүх төрлийн бетон хийц эдлэл, барилгын материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дархан-Уул аймаг газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бүс болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэр тус аймаг “Засгийн газрын тогтоолын дагуу газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бүс болно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө төлөвлөгөө гарган ажиллаж байгаа” гэдгийг аймгийн Засаг дарга С.Насанбат танилцуулгадаа тэмдэглэв. Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт , “Хабитат” их сургууль гэсэн чиглэлийн 3000 гаруй айл өрх болон нэр бүхий хотхоныг төвийн шугамд холбоход улсын төсвөөс 14 тэрбум гаруй төгрөг зарцуулах юм. Тус аймагт  2016 онд 7,6 тэрбум төгрөгөөр 15000 метр дулаан , цэвэр усны шугамын ажлыг гүйцэтгэж эхний багцыг хүлээлгэн өгсөн. Үлдсэн 6,5 тэрбум төгрөгийн ажлын зураг төсвийг шинэчлэхэд 13 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Дархан хотод амины орон сууцны зориулалтаар 251 айлын орон сууцны 25 дугаар хорооллыг  иргэдийн оролцоотой хэрэгжүүлж байгаа бөгөөд инженерийн шугам сүлжээ , хашаажуулалт, гадна гэрэлтүүлэг зэрэгт 6,2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Pop 2020-09-17 202.126.90.78

Sakhal Erdenebilegiin Sakhald khyrchikh khonshoortoi Aaviin khyy Khalkhad lav alga! Ene khulkhi Khurandaa yu ch khelj chadakhgyi golognood l irlee! Nogoo gar buugaa Semteigee zyygeed ochikhgyi? Luivardaj avsan 2 yildver tegeed bykh yum Ok tee! Orovdoltei ch amitan boldoo! Nogoo khyraana geed syrjignedeg ni byr alga bolson uu?

Avatar

Zorigt 2020-09-17 106.102.142.234

Сайхан шаан биз төмөртөй ордийг хужааруу зөөгөөд дууссан наад үйлдвэр чинь одоо ямар ч үр ашиггүй хог болсон Тордойн Ганболдийг байхад л арай дээр байсан одоо бол зүгээр л үзүүлэн сайд дарга нар ирж үндэсний үйлдвэр гэж худалаа попдож байгаад л явдаг юм даа

Avatar

Зочин 2020-09-17 66.181.170.82

Дотооддоо ган цувимал материалиа үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах цаг болсон.Бүх түүхий эд материал нь дотооддоо байна.
Хичнээн нь ч тогтоол шийдвэр гарав даа. 2024 он гэхэд гангийн үйлдвэрээ босгож наад зах нь барилгын гол материалиа арматураа дотоодоосоо хангавал энэ засгийн газрын маш том амжилт болно шүү

Avatar

иргэн 2020-09-17 202.179.26.67

монгол цементээдотоодоосоо хангах болсон одоо арматураа хангачихвал барилга орон сууцны үнэ хямдарна үүнд бодлогоо чиглүүлэх байхаа амжилт

Avatar

aagi 2020-09-17 122.201.22.97

ноднин жил Эрдэнэт дээр Бэрэн метал дээр очоод реклам хийсэн яасан явангуут хаалгаа бариад одоо болтол таг. Энд ч ялгаагүй хаягдал төмөр хайлж хэдэн цувимал хийж хүдэр зөөсөн болж л байна. ямар ч ахиц алга

Avatar

Зочин 2020-09-17 66.181.180.21

Сахал Эрдэнэбилэгтэй хувааж идэхгээгүй бол менежментийн гэрээг нь цуцлаад улсад буцааж авах яасан. Дарханы төмөрлөг Хөтөлийн цемент 2- т их учир бии

Avatar

Зочин 2020-09-17 59.153.85.126

Хүрэлсүхэд энд тэнд зочилохоос өөр ажил үгүй бөлгөө.Өөдтэйхэн ерөнхий сайд ерөнхийлөгчтэй байсан бол өөр улсуудаар доншуучилж байгаад Өөдтэйхэн хөрөнгө оруулалт Хувийн ААН,Компаниуддаа оруулж хамтран хөл дээрээ босчихоод Ган байна.Алт байна.Үйлдвэр байна гээд зогсож байхгүй юу?

Avatar

Зочин 2020-09-17 59.153.85.126

Угшил нь коммунист юм болохоор хүмүүсийн баяныг нь хядаж ядууг нь дороо байлгах үзэлээсээ салаагүй зах зээлийн нийгэмээ ойлгоогүй цэрэг шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-17 59.153.85.126

Ган үйлдвэрлэхийн тулд өөрсдөө нэгдмэл бай.Нэг нам гарч ирээд л дарга нь солигдоно.Үйлдвэрын бүтээмж буурна.Хувьд өгчихөөд үйлдвэрээ бүү хая дарга нараа нэхэл дагал бол нийлж хөрөнгө босго хөрөнгө оруулалт олж өгөхийн тулд Олон орноор яв судал.Хувийн компаниудаа дэмж тэнд чинь л чиний ядуу дорой ард түмэний сэргэн мандалт бий шүү?

Avatar

Иргэн 2020-09-17 122.201.24.160

ЕС-ын айлчлал тун зөв цагаа олжээ. Харин монгол гангаар монгол улсаа хөгжүүлэх ялангуяа Ерөөгийн төмөрийн хүдэрийг хятад руу зөөх биш Дархан хотдоо л боловсруулдаг болмоор гэдэгт ЕС анхаарч. үүрэг даалгавар өгөөсөй,төмрийн хүдэр ачсан машин дээрээс хүдэр агуулсан нэг чулууг бариад үзэхэд л төмөр гэдэг нь гарт мэдрэгдэж байсныг бодоход энэ хүдэр төмөрийн өндөр агууламжтай юм гэж бодогдож байв. Хамгийн чухал нь хүдэр боловсруулж ган гаргаж авах үйлдвэрүүдээ л цаг алдалгүй ашиглалтад оруудах.

Avatar

Зочин 2020-09-17 202.21.117.34

60-70 хувийн төмрийн агуулгатай асар баян орд.

Avatar

Зочин 2020-09-17 59.153.85.126

Ган үйлдвэрлэхийн тулд өөрсдөө нэгдмэл бай.Нэг нам гарч ирээд л дарга нь солигдоно.Үйлдвэрын бүтээмж буурна.Хувьд өгчихөөд үйлдвэрээ бүү хая дарга нараа нэхэл дагал бол нийлж хөрөнгө босго хөрөнгө оруулалт олж өгөхийн тулд Олон орноор яв судал.Хувийн компаниудаа дэмж тэнд чинь л чиний ядуу дорой ард түмэний сэргэн мандалт бий шүү?

Avatar

зочин 2020-09-17 203.217.139.243

2012 оноос хойш хэдэн тн Арматур үйлдвэрлэв?
хэдэн тн, ширхэг бөмбөлөг үйлдвэрлэв?

Яагаад арматур үйлдвэрлэхгүй байгаа вэ? Барилга дээр хэрэглэж байгаа арматур (ОХУ-аас бусад) чанарын шаардлага хангахгүй байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-17 66.181.161.60

Ерөнхий сайд үйлдвэрийн ажилтай танилцана уу л гэхээс биш тэнд ажиллана гэж юу байх вэ дээ?!!

Avatar

з 2020-09-17 58.93.115.6

Үндэсний үйлдвэрүүдээ өөд нь татах хэрэгтэй, төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эдийг, мөн төмрөөр хийгдэх машины эд анги гэхмэтчилэн холбогдох үйлдвэрүүдийг хөгжүүлээд ирвэл сайхан болно доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж