Ж.Батбаясгалан: Нэгэн зүгт чиглэсэн бодлого үр дүнд хүрлээ | News.MN

Ж.Батбаясгалан: Нэгэн зүгт чиглэсэн бодлого үр дүнд хүрлээ

Ж.Батбаясгалан: Нэгэн зүгт чиглэсэн бодлого үр дүнд хүрлээ

Ж.Батбаясгалан: Нэгэн зүгт чиглэсэн бодлого үр дүнд хүрлээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь  энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн төвшин ямар байсныг харуулж чадсан хэмээн НИТХ-ын дарга Р.Дагва онцлон хэллээ.

Тэрбээр "2016-2020 онд сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь жил бүрийн төсвийн зарцуулалтыг оновчтой, хэмнэлттэй, үр өгөөжтэй хуваарилахын зэрэгцээ газар зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулж, өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Үүний зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын хөгжлийг хурдасгаж, оршин суугчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл, эрүүл мэндийн болон боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хотын цаашдын хөгжлийг зөв голдиролд оруулах, авто зам болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гарган ажиллалаа" хэмээв.

Үүний дараагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хүндэтгэлийн чуулганд үг хэллээ.Тэрбээр ”Нийслэлчүүдийн маань Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгуулсан 2016-2020 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Отгон чуулган” хуралдаж байна. Өнөөдөр “Хүндэтгэлийн чуулган” хуралдаж буй энэ цаг дор дөрвөн жилийг та бид хамтдаа ямар замыг туулан өнгөрөөснийг товчхон  онцлоё гэж бодлоо. 2016 он бидний сонгогдсон орон нутгийн болоод Улсын их хурлын ээлжит сонгуулийн жил. Монгол улс эдийн засаг нь элгээрээ хэвтсэн, хэвтэрт орсноо зарласан хүндхэн үе байсан. Улс орноо нүүрлэсэн хямралаас хэрхэн гаргах вэ гэсэн томоос том асуултын тэмдэгтэй, ард түмний дүүрэн итгэлтэй “МАНДАТ”-ыг бид хүлээж авсан.

Улсын Нийслэл маань улсын хүн амын “ТЭН ХАГАС”, эдийн засгийн “ХАГАСААС ИЛҮҮ” тул энэ хямрал тэр хирээр “ИЖИЛ” байсан. Бүсээ чангалах, сахилга батгүй болсон санхүү, засаглалаа ч засаж янзлах багагүй ажил “БИД-45”-д ч бас ноогдсон. НИТХ, Засаг даргаас хямралыг даван туулах төрийг бодлоготой уялдуулж 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”, 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”, 2019 оныг “Нэг хот-Нэг стандарт”-ын жил болгон ажиллаа.

Энэ хүрээнд хамгийн чухал зүйл болох иргэдийнхээ ажлын байраа хадгалж авч үлдсэн нь Нийслэл 2019 он хүртэл Засгийн газар, Иргэдийн өмнө хүлээсэн үүрэг “ОРЛОГО”-оо нэр төртэй тасалдуулалгүй ирсэн. Товчхондоо улсын хэмжээнд, нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж чадсан явдал маш чухал байлаа. Энэ бодлогын үр дүнд “АГААРЫН БОХИРДЛЫГ 50 ГАРУЙ ХУВИАР БУУРУУЛЛАА” Засгийн газар 2019.05.15-ны өдрөөс эхлэн “ТҮҮХИЙ НҮҮРС” түлэхийг хориглосон. Үүнийг төрийн бүх байгууллага албан хаагчид оролцож байж хэрэгжүүлсэн. Харин хүлээн авч дэмжсэн “ИРГЭН” бүртээ энд суугаа “ТӨЛӨӨЛӨГЧИД” та бүхэндээ баярлалаа.

“Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт” оруулж түүнд нийцүүлж Нийслэлийн гол суурь хуулиуд болох Монгол улсын  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчлэл “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсан. Нэг бүлэг “Улаанбатар хот ба дагуул хот” туссан нь Нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн шинэчлэл, хөгжлийн бодлого нь төрийн бодлогод тусгайлан туссан. Мөн дагуул хотуудыг хөгжүүлэх бодлого хэрэгжиж эхэллээ УИХ-аар “Шинэ Зуун мод”, “Майдар” хот байгуулах шийдвэр гарлаа.

Дэд бүтцээ хөгжүүлж “ДЭД ТӨВ”-үүдийг байгуулах ажил амжилттай хэрэгжиж байна. Баянхошуу, Сэлбэ дэд төв 2020 онд дуусна, Дэнжийн мянга, Дамбадаржаа эхэлсэн,  Шархад, Толгойт бэлтгэл ханган ажиллаж байна. Орон сууцны бодлогоо тодорхойллоо. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас анх удаа гаргаж хөрөнгө босгож чадлаа. УИХ, ЗГ, Сангийн яам, Монгол банкТүрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууц иргэдэд хүрч эхэллээ. Дэд бүтцийг хөгжүүлэх, орон сууцжуулах бодлого нь агаар орчны бохирдлыг бууруулах урт хугацааны бодлогын суурь юм. Зам харгуйн хувь томоохон шинэчлэл хийгдлээ.

Налайх хүртлэх 2 урсгалтай 4 эгнээ зам, Яармагийн болон Замын цагдаагийн олон түвшний гүүрэн зам, Сонсголонгийн гүүр болон хот доторх замууд, дугуйн зам гэх мэт нийтдээ 200 гаруй км  Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 1,7 м2 байсан бол өнөөдөр 4,3 м2. 63 байршилд цэцэрлэгт хүрээлэн, тохижилт хийгдлээ. Хууль зөрчин олгосон газруудыг чөлөөллөө. Иргэддээ ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор хонхтой цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эрчимтэй хийгдэж байна. 2016-2017 хичээлийн жилд Цэцэрлэгийн насны хүүхдийн хамрагдалт  онд 72 хувьтай байсан бол өнөөдөр 81,4 хувьтай болж нэмэгдлээ, Сургуулийн гурван ээлжийг хоёр ээлж болголоо” хэмээн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийн үр дүнг товчхон танилцуулсан юм.

Энэ удаагийн НИТХ-д МАН-аас 34, АН-аас 11 төлөөлөгч сонгогдон ажилласан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2020-09-17 70.181.124.42

Ene hyn niislelchyydiig huurch hudal yarihdaa garamgai neg eh boljee.cynh barigchid ingej l usuj tornij baina daa.songuuliar yu hiih ne chuhal bish solih ne chuhal bolson baina.

Avatar

Зочин 2020-09-17 103.136.254.8

negen zugt neg sayaa avaad zailaarai chi

Avatar

иргэн 2020-09-17 124.158.94.9

Ажлаа хийдэггүй дарга. ААН байгууллагаууд хувь хүмүүсд их гай болж байгаа нөхөр дөө. Газраа шилжүүлэх, гэрээгээ сунгах гэсэн хүмүүс 3-4 сар энэ бүтэхгүй нөхрийн гарын үсгийг харж хүлээж байна. Ширээн доогуураа хийчээд шагайж ч харахгүй. Өөрт нь ашиггүй болохоор хөдлөхгүй биз. Хурдан сонгууль нь болж зайлаасай

Avatar

Зочин 2020-09-17 59.153.85.126

Үр дүнгээ шалгаж бай бас дахин шалгаж бай гэж зөвлөе хөдөөнөөс хотод ирээд хөөсөн мантуу минь.чи угаартаж үхсэн хүмүүсээ агаарын бохирдолыг бууруулахад зориулж дээ.Түлш чинь ноотой бөгөөд гэр хороололыг устгахад зориулсан төрийн бодлого шүү дээ?Хүрэлсүх дарга чинь чамд даалгаа биз.Өөдтэйхэн жорлон энд тэнд барьчихаад үмхий үнэрээсээ салчихаад,Ганган баячуудынхаа машины түгжирэлийг сааруулчихаад л сагсуур

Avatar

зочин 2020-09-17 139.5.218.119

яаж ингэж худлаа хуцаж чаддаг байнаа ичихгүй. Яармагийн ард түмэн зам дээрээ амьдарчбайна. зам дээрээ шээж бааж байна, хэдэн цагаар зогсчихоор чинь өөр яахын, гэрийн гаднаас машин ачдаг боллоо, мөнгө л олж байвал ёс зүй хамаагүй болчихсон ачилтын компанууд сонгуулийн мөнгө хандивладагиймуу хаашаа юм ,машин нь явах замгүй, тавих талбайгүй болгож газраа зарчаад одоо болохоор журамлах нэрээр хүний машин ачиж торгож өчнөөн ажил нервээр хохироон байж хэдэн компани баяжаад байх нь зөв үү

Avatar

зочин 2020-09-17 203.91.115.53

Бат Үүл хотын дарга байхад хот цэвэрхэн хотын соёлын нэвтрүүлж байсан гэтэл одоо хаа сайгүй тамхи татсан нус шүлсээ хаясан хогоо асгасан ямар заваан балиар хот болоод байна хотыг МАН-хан хөдөөний оркуудаар удирдууулахаа болиоч ээ бас баар цэнгээний газруудыг үүрийн 04.00 цаг хүртэл ажиллуулахаар болоод шөнийн гудамж гэж архичдын цуглааны газар байгуулаад ёстой нэг дампуу хотын удирдсан хар оркууд

Avatar

Зочин 2020-09-17 202.9.46.186

Энэ сонгуулиар зайлаарай чи

Avatar

зочин 2020-09-17 66.181.180.69

Нэг л зүгт чиглэсэнгүй тэр нь хотын баруун талд орших бохир ус цэвэрлэх байгууламжийн ус Туул голд цутгаад байхад энэ талаар арга хэмжээ даруй авсан бол онц үнэлэгдэх байлаа

Avatar

/*-*/ 2020-09-17 49.0.212.4

Сонгуулийн шоу. Гараад гудамжны хогоо хар, өмхийгөө үнэрлэ, замын түгжрэлээ хар пuздаанууд

Avatar

Зочин 2020-09-17 202.126.88.188

Ямар үр дүн яриад байна, өөрт нь тэгж их үр дүнтэй харагдаад байгаа юм байх даа

Avatar

Зочин 2020-09-17 64.119.19.189

Үнэндээ юу ч хийсэнгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж