“Apple watch”-оор коронавирусийг илрүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

COVID-19

“Apple watch”-оор коронавирусийг илрүүлэх боломжтой

“Apple watch”-оор коронавирусийг илрүүлэх боломжтой

“Apple” компани Мягмар гариг (2020.09.15)-т шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцуулсан билээ. Тус компани нь “Apple watch” цагны хоёр шинэ загварыг танилцуулсан нь “Apple Watch Series 6” болон “Apple watch SE” байв.

“Apple Watch Series 6” загварын хувьд шинээр цусан дахь хүчилтөрөгчийг хэмжих технологийг суурилуулж өгснөөрөө онцлог байсан бөгөөд энэхүү шинэ технологийн тусламжтайгаар хүн коронавирусийн халдвар авснаа мэдэх боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Учир нь сүүлийн үед коронавирусийн халдвар авсан хүмүүсийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ огцом буурах шинж тэмдэг илэрч байгаа ба хүчилтөрөгч хэмжигч төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ ч огцом нэмэгдэж буй юм.

Эрүүл хүний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 95-100 хувьтай байх ёстой бөгөөд 90-ээс бага хувьтай болбол амь насанд аюултай түвшинд хүрч байна гэж үздэг. Харин коронавирусийн халдвар авсан зарим хүмүүсийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 50-иас бага хувь руу орох тохиолдол цөөнгүй ажиглагдаж байгаа аж.

Эх сурвалж: CNET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж