Цагдаа нар гэмт этгээдтэй буудалцах үеэр зургаан настай хүү амиа алджээ | News.MN

Цагдаа нар гэмт этгээдтэй буудалцах үеэр зургаан настай хүү амиа алджээ

Цагдаа нар гэмт этгээдтэй буудалцах үеэр зургаан настай хүү амиа алджээ

Цагдаа нар гэмт этгээдтэй буудалцах үеэр зургаан настай хүү амиа алджээ

Мексикийн Тихуан хотын цагдаагийн газрын ажилтнууд, гэмт этгээд хооронд буудалцаан болжээ. Энэ үеэр зургаан настай хүү суманд оногдон шархдаж, улмаар амиа алдсан байна.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, хүү буудалцаан болох үеэр гэрийнхээ гадаа ахтайгаа тоглож байсан аж. Гэмт этгээд гал нээж, цагдаагийн ажилтнууд  түүний үйлдлийг таслан зогсоохын тулд хариу гал нээсэн байна. Харамсалтай нь бяцхан хүү цагдаагийн суманд өртөж, хэвлийн тус газраа шархаджээ.

Цагдаа нар хүүг ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна. Буудалцааны үеэр хэн хүүг оносон нь тодорхойгүй байгаа ажээ.

Хүүгийн ээж “Uniradio Informa” сонинд ярихдаа "Буун дуу гарахыг сонсоод гэрээсээ гүйн гартал ахтайгаа тоглож байсан хүү минь газарт унасан байхыг олж харсан. Хүүгээ эргүүлээд хартал шархадсан байсан" гэжээ.

Хотын дарга амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, улмаар хууль хяналтын байгууллагынхан гэмт этгээдийг олж илрүүлнэ гэж найдаж буйгаа мэдэгджээ. Тус буудалцааны үеэр мөн дөрвөн цагдаа шархадсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж