Чинээлэг орнууд коронавирусийн вакцины талаас илүү хувийг захиалжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Чинээлэг орнууд коронавирусийн вакцины талаас илүү хувийг захиалжээ

Чинээлэг орнууд коронавирусийн вакцины талаас илүү хувийг захиалжээ

Дэлхийн өндөр хөгжилтэй, чинээлэг улс орнууд дуусах шатандаа орж буй коронавирусийн эсрэг вакцины талаас илүү хувийг худалдан авахаар урьдчилан захиалжээ.

Одоогоор вакцины туршилт нь дуусах шатандаа орсон таван компани, лаборатори байгаа ба эдгээр компаниуд нийлээд эхний 5,9 тэрбум тун вакцин нийлүүлэх боломжтой юм. Энэ нь ойролцоогоор гурван тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын бараг хоёрны нэгд хүрэлцэх хэмжээ гэсэн үг.

Дэлхийн хүн амын 13 хувийг бүрдүүлдэг АНУ, Их Британи, Австрали, Япон, Швейцарь, Израил, ЕХ зэрэг улсууд вакцины нөөцийн 51 хувийг авахаар урьдчилан тохиролцоод байгаа бол үлдсэн хувийг нь Энэтхэг, Хятад, Бангладеш, Бразил, Мексик тэргүүтэй улс орнууд авахаар төлөвлөжээ.

Дээрх тооцооллыг дэлхийн ядуурлыг бууруулах зорилгоор байгуулагдсан “Oxfam” олон улсын байгууллагын АНУ дахь салбараас гаргасан байна. Тус байгууллага нь дэлхийн баян чинээлэг улс орнууд хөрөнгө мөнгөөр түрий барьж, аминчхан үзэл гаргах ёсгүй, цар тахлын эсрэг вакциныг дэлхий нийтээрээ жигд хүртэх ёстой гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: AFP

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж