Исинбаеваг сэргээшийн шинжилгээнд оруулна

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Исинбаеваг сэргээшийн шинжилгээнд оруулна

Елена Исинбаева

Фото: Александр Вильф / РИА Новости

Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)  Оросын тамирчдын сэргээшийн шалгалтын  жагсаалтыг 48-аас 208 хүн болгон өсгөснөө өөрийн сайтад нийтэлжээ.

Уг жагсаалтад орсон тамирчдыг дуртай цагтаа шалгах юм. Эдгээр жагсаалтад Оросын тэргүүлэх тамирчид Елена Исинбаева, Екатерина Конева, Дарья Клишинө, Александр Меньков, Анна Чичерова, Сергей Шубенков нар багтлаа.  Өмнө нь сэргээшийн эсрэг журам зөрчсөн Елена Лашманова, Мария Савинова, Татьяна Чернова, Лилия Шобухова, Александр Яргунькин, Юлия Зарипова нар ч жагсаалтад байв.

Исинбаева хэлэхдээ "Энэ жагсаалтад орсондоо баяртай байна. Дэлхийн тэргүүлэх тамирчид заавал түүнийг дамжих ёстой. Харин Оросын тамирчдыг 2016 оны олимпийн тоглолтоос хасвал дуулиан дэгдээнэ" гэсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж