Цэцэг өвчнөөр 917 мал өвчилжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цэцэг өвчнөөр 917 мал өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Цэцэг өвчнөөр 917 мал өвчилжээ

Манай улсын хэмжээнд энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар малын цэцэг, шүлхий, цусны халдварт, боом өвчний шинж тэмдгүүд илэрсэн байна.

Тодруулбал, таван аймгийн 15 суманд цэцэг өвчин, долоон аймгийн есөн суманд галзуу өвчин тус тус гарч үүнтэй холбогдох арга хэмжээг улсын онцгой комиссын шийдвэрээр мэргэжлийн хяналтын байгууллага авч ажилласан байна.

Энэ талаар МХЕГ-ын Хөдөө аж ахуйн хэлтсийг дарга Д.Батжаргал “Цэцэг өвчний тухайд улсын онцгой комиссоос хоёр удаагийн хурал хийж тодорхой үүрэг чиглэл хийсэн байгаа. Бидний авсан мэдээллээр цэцэг өвчнөөр 917 мал өвчилж 769 малыг устгаад байна. Бусад халдварт өвчний эсрэг мөн адил холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Өвчин гарсантай холбогдуулан мэргэжлийн хяналтын газраас тодорхой сэрэмжлүүлэг  зөвлөгөөнүүдийг интернэт вэб сайтуудаар дамжуулан хүргүүлж байгаа “гэлээ.

Ц.БАТЗУЛ

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс