Есөн оронд суух Элчин сайдын томилгоо хүлээгдэж байна | News.MN

Есөн оронд суух Элчин сайдын томилгоо хүлээгдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

Есөн оронд суух Элчин сайдын томилгоо хүлээгдэж байна

Есөн оронд суух Элчин сайдын томилгоо хүлээгдэж байна

МАН Засгийн эрх барьж, Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдон ажилласан үеэс Монгол Улсыг төлөөлөн гадаад орнуудад ажиллах Элчин сайдын томилгоо хэдэн сар, жилээр хүлээгддэг жишиг тогтоод буй.

Нэг талдаа МАН төрийн эрх барьж буй нэрээр мэргэжлийн бус хүнийг дипломат албанд “шахдаг”-ийг Ерөнхийлөгч зогсоож, хаалт тавьдаг ч өөрийн хүнээ “чихэх” зорилгоор шахалт хийдэг гэх яриа ч сонсогдох нь бий.

Тухайлбал, Засгийн газар 2020 оны эхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цэнгэлийг Монгол Улсаас Болгар улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлснийг Ерөнхийлөгч “голж”, дэмжээгүй.

Зөрүүлээд УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсаас Энэтхэг улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн Ч.Бүрэнбаяр, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн Ц.Өнөрзаяа нарыг дэмжилгүй, жагсаалтаас гаргасан. Үндэслэлээ Ч.Бүрэнбаяр нь 66 настай тул Төрийн албаны тухай хуулийн дагуу дэмжих боломжгүй, Ц.Өнөрзаяа нь дипломат албаны туршлагагүй хэмээн үзсэн байдаг.

Иймээс удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганаар цаг алдалгүй хэлэлцэх асуудал нь Элчин сайд нарын томилгоо болж буй билээ.

Засгийн газраас нэр дэвшүүлсэн ч УИХ-аар хэлэлцэгдэлгүй хүлээгдэж буй Элчин сайд нарын жагсаалт:

1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг/Ерөнхийлөгч дэмжээгүй/

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,

4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,

7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг/МАН-ын бүлэг дэмжээгүй/,

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг /МАН-ын бүлэг дэмжээгүй/

Гэхдээ БНСУ-д суух Элчин сайдын суудал гурван жил шахмын хугацаанд эзэнгүйдсэн, дэлхий дахинд цар тахал дэгдсэн байгаа үед гадаад оронд суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэж үзэн, 2020 оны тавдугаар сард Цогтоогийн Өнөрзаяагийн оронд Намсрайн Эрдэнэтуяаг санал болгон, УИХ-аар баталсан юм.

9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн Баттөмөрийг,

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,

11. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох санал хүлээгдэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лутаа 2020-09-17 66.181.188.86

Ждү Энхбаярын боовны болон суганы үс Баярсахйан. Болоосой

Avatar

Батаа 2020-09-17 66.181.188.86

Баярсайхан багш гуай хар тамхи янхны наймааг цэцэглүүлэнэ дээ урдуураа улаан хөлтэй оюутан явуулддаггүй түүх түүх ярьсан худлаа гар хаха ийм амьтан элчин сайд болох нь эээ

Avatar

Иргэн 2020-09-17 64.119.18.228

Хэн ч хамаагүй явж болоод байгаа юм чинь энгийн иргэн би аль ч хамаагүй улсын элчин сайдаар явчих юмсан Ерөнхийлөгчөө.Тэгвэл ард иргэдийнхээ төлөө үнэхээр ажилланаа.

Avatar

Зочин 2020-09-17 43.242.242.218

Батцэцэг нь их хуралд ялагдаад Италид очиж жаргахуу. Өнөрзаяа гэж С.Эрдэнийн суганы үс АН-ын улаан хэрүүлч авгайг сайд болговол хэцүүeэ. Унгарын Батбаяр харьцангуй гайгүй элчин сайд ядахдаа унгар хэлтэй

Avatar

Ганаа 2020-09-17 202.179.27.215

Өнөрзаяа яадаг билээ Солонгосд сургуульд сурч байгаа оюутануудаа аймаар хэлнэ шүү. Тэрний бодлоор эрчүүд хар ажилчин архичин эмэгтэйчүүд я***н аймаар хэлнэ шүү манай Заяа ч

Avatar

Зочин 2020-09-17 66.181.166.36

Bolomjiin hudduud baih shig bn

Avatar

Дандаа мэргэжлийн бус элчингүүд 2020-09-17 64.119.27.245

Батсүхийн Баярсайхан нь хар тамхины наймаа хийж Германд хар тамхи зөөж яваад баригдсан Баттүшиг,Эрдэнэбаяр 2ыг томилсон Д.Цогтбаатарын хаана ч явсан чирдэг анд нь бөгөөд Баттүшигтэй нь худ ухагын холбоотой тул хар тамхины наймаа үргэлжүүлэхээр явуулах гээд бгаа юм болов уу

Avatar

"Шударга" Лу.Болдын тавиул 2020-09-17 64.119.27.245

Б.Мандахбилэг нь Германд бхдаа эхнэртэйгээ тамхины наймаа хийдэгээрээ алдартай тэр бүү хэл томилолтын хугацаа дуусахад эхнэр нь үлдэж дипломат паспорт ашиглан тамхины наймаа хийдэг байсныг тухайн үеийн элчингийхэн болон германд амьдардаг монролчууд мэднэ.

Avatar

Зочин 2020-09-17 103.57.95.192

Мандах зөвлөх нэр хүнд сайтай, албаа шударга нэр төртэй хашдаг л дипломат хүн дээ. Түүнд атаархсан нэгэн коммент бичжээ.

Avatar

Зочин 2020-09-17 202.126.89.186

Мандахбилэг өөрөө өөртөө сэтгэгдэл бичиж бн уу.Өрөөлийг бол хэвлэл мэдээлэлээр сайн матна,гүтгэн.Аргагүй дээ мэргэжлийн бус хүн.Хуульч л шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-17 66.181.168.199

Асуудал Ерөнхийлөгч Х.Баттулгад байгаагүй юм. Гол нь тайрдас Зика Энхболд Тамгын газрын дарга байхад тэрбээр хор найруулж холин бантан хутгасан юм шүү дээ. Ойлгож ядаад байх зүйл байхгүй. Гөлийсөн тайрдас Зика ашгүй нэг далд орж одоо асуудал ном журмаараа явах байхаа.

Avatar

bold 2020-09-17 103.229.121.100

ELCHIN SAIDAAS GADNA ERUNHII KONSULAA TOMILOOCH,ERHUUD SANSAR KABEIIIN BOSS, ULAAN UUDED DEMBERELIIN OHIN tUBAD UVSIIN NEG CHENJ BUGD MERGEJLIIN BISH HULGAACH NAR BOLIOCH DEE////////////

Avatar

Зочин 2020-09-17 64.119.18.70

Ямар худлаа юм би бичдэг юм бэ? Цэнгэл гуайг Ерөнхийлөгч дэмжсэн. Маш чадварлаг хүн

Avatar

Зочин 2020-09-17 66.181.184.247

Чадваргүй хөгшин ац залуучуудын хоол булааж явахаасаа ичээчээ Цэнгэлээ

Avatar

Улс орноор минь тоглож дуусгах нээ 2020-09-17 59.153.113.175

Үйлийн үрээ үснийхээ ширхэг бүрээр эдлэнэ дээ

Avatar

монгол хүн 2020-09-17 122.201.24.115

ТОМИЛОГДСОН ГАЗРАА УЛСЫНХАА НЭРИЙГ ГУТААХГҮЙ ЁС СУРТАХУУН УХАМСАРТАЙ ХҮМҮҮС ТОМИЛООСОЙ ДО. ИХЭНХ ЭЛЧИНГИЙН ХҮМҮҮС ТЭР ОРОНДОО ТҮР БОЛОН БҮР СУУГАА ИРГЭДИЙНХЭЭ ДУРГҮЙГ ХҮРГЭСЭН ЯРАВГАР ИХ ЗАНТАЙ ХАРЬЦАА МУУТАЙ ИРГЭДДЭЭ ТУСАЛДАГГҮЙ ХҮЙТЭН СЭТГЭЛТЭЙ АЖЛЫН ЦАГ БАГА АМРАЛТЫН ӨДРҮҮД ОЛОН / ХОЁР УЛСЫН АМРАХ ӨДРИЙГ БҮРЭН ЭДЛЭНЭ/ХУВИЙН ЭРХ АШГАА ӨМНӨӨ ТАВЬСАН АРХИДСАН УЛСЫН МӨНГӨ ҮРСЭН ХҮМҮҮС БАЙДАГ ШҮҮ. АРД ОЛОН МЭДНЭ ДЭ !!!

Avatar

Мэргэжилтэй хүн 2020-09-17 50.50.93.7

Мэргэжилийн хүмүүсээ 1-рт тавих хэрэгтэй. Диломат сургууль төгссөн, дипломат албанд багадаа 15 жил ажилласан хүмүүсээ томилох нь зөв.Нам,бүлгийн эрх ашигаас болж хойш тавих нь утгагүй биз дээ ? Улсын эрх ашиг,нэр хүнд чухал биш үү?

Avatar

Neg hun toglood baij boloh uu 2020-09-17 74.105.51.49

Meregjliin yam, zasgiin gazriin shiidver zurchin, Ih Hurlaas gaduur Mongoliin Gadaad bodlogo, tsereg, shuuhiin tomilgoond shiidverleh uuregtei oroltsoj baina gedeg ni parlamenting zasaglaliig uguisgesen mash buruu togtoltsoo tudiigui, odoohiin Undsen huuliiig ch guivuulsan daranguilliin helber bolj huvirch baina. ATA Turk, Petr haan, Meiji emperor zereg ireeduin shaardlagiig oilgoson Delhiin tuv bolovsroltoi udirdagch l hotsrogdson tumnee hucheer hugjuulj, tiim bish ni uhraagch darangulagch bol

Avatar

ХЭХЭ 2020-09-17 192.82.78.82

НААД БАЛАЙ ЮМ АА БОЛИОД ЭЛЧИН САЙДЫН ЯАМДАА ХАА п***а ТАРГАН ГАХАЙ НАРЫГ ТЭЖЭЭЖ БАЙДАГ НЬ АРД БИД ЮМУУ ЗАЙЛЦГАА

Avatar

Зочин 2020-09-17 103.212.118.132

Монгол тусгаар улсын хувьд гадаад улс гүрэнд элч төлөөлөгчөө суулгаж, эрх ашиг, үнэт зүйлээ хамгаалах ёстой.

Avatar

Зочин 2020-09-17 103.26.195.138

эхлээд татвараа төлчих за юу

Avatar

Зочин 2020-09-17 59.153.85.126

манайд элчин сайдуудыг шагнал болгож өгдөг жишиг тогтсоноос болоод албан ажилдаа хайнга эрх ашиг хөөцөлдсөн тамхины архаг наймаачидыг төрүүлэн гаргасаар л байна.Үнэндээ элчин сайд нь олиггүй улс орон нь ядуу улсыг дээрэлхэж Хятадын монголуу гэж асуух нь аргагүй шүү дээ.Гадаад яам чинь улс орны хөгжилд түүчээ болох утга учираа мартаад удаж байна.Хэн ч очсон ялгаа байхгүй МАН намын цүнх барьж далдагнагсад.Жишээ нь корейд явж байгаад ЭСЯ н даа очоод санал сэтгэгдэл өгье гэхээр та энэ цаасан дээр

Avatar

Манга 2020-09-17 64.119.20.102

Зозо, Буддагийн хийдийн Хамба ламын хүү лалын оронд элчин сайд болдог, айн

Avatar

Зочин 2020-09-17 66.181.191.129

Ih muu bugood muuhai zaluu baidag sh, ter uu? Mash muu hun arabt yavsh ni dee

Avatar

bold 2020-09-17 192.82.65.182

evropod niitdee 3 elchin baihad bolno,belarusiig orosin elchin hamaaraad hangalttai,kirgiziig kazahstand naagaad bolno,hariltsaa holboo ondor hogjson onoo ued iim olon har tamhi zoogchid ulsiin mongo ureh hereggui.ajilgui hun alaaraa naadna gedeg shig novshnuud ochood hiih ajilgui bolood l eldev asuudald orj uls orni ner baastaj baigaa.

Avatar

Тоо 2020-09-17 103.57.95.192

9 биш 10 оронд суух шинэ элчин сайд бх оо. Болгарт хүн томилох ёстой

Avatar

ЗАЙРАНАНТАН 2020-09-17 202.137.135.253

ӨНӨРЗАЯАГИЙН ОРОНД ЭРДЭНЭТУЯ АЛЬ ХЭЗЭЭНИЙ ТОМИЛГДСОН, НААДУУЛ ЧИНЬ ИХЭНХ НЬ СОЛИГДОЖ , УИХ-Д ДЭВШЭЭГҮЙ ГИШҮҮД ЖЕНХУУГИЙН ХҮМҮҮС ОРОНД 10САРД ДЭВШИХ БОЛСОН ГЭСЭЭЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж