Есөн оронд суух Элчин сайдын томилгоо хүлээгдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

Есөн оронд суух Элчин сайдын томилгоо хүлээгдэж байна

Есөн оронд суух Элчин сайдын томилгоо хүлээгдэж байна

МАН Засгийн эрх барьж, Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдон ажилласан үеэс Монгол Улсыг төлөөлөн гадаад орнуудад ажиллах Элчин сайдын томилгоо хэдэн сар, жилээр хүлээгддэг жишиг тогтоод буй.

Нэг талдаа МАН төрийн эрх барьж буй нэрээр мэргэжлийн бус хүнийг дипломат албанд “шахдаг”-ийг Ерөнхийлөгч зогсоож, хаалт тавьдаг ч өөрийн хүнээ “чихэх” зорилгоор шахалт хийдэг гэх яриа ч сонсогдох нь бий.

Тухайлбал, Засгийн газар 2020 оны эхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цэнгэлийг Монгол Улсаас Болгар улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлснийг Ерөнхийлөгч “голж”, дэмжээгүй.

Зөрүүлээд УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсаас Энэтхэг улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн Ч.Бүрэнбаяр, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн Ц.Өнөрзаяа нарыг дэмжилгүй, жагсаалтаас гаргасан. Үндэслэлээ Ч.Бүрэнбаяр нь 66 настай тул Төрийн албаны тухай хуулийн дагуу дэмжих боломжгүй, Ц.Өнөрзаяа нь дипломат албаны туршлагагүй хэмээн үзсэн байдаг.

Иймээс удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганаар цаг алдалгүй хэлэлцэх асуудал нь Элчин сайд нарын томилгоо болж буй билээ.

Засгийн газраас нэр дэвшүүлсэн ч УИХ-аар хэлэлцэгдэлгүй хүлээгдэж буй Элчин сайд нарын жагсаалт:

1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг/Ерөнхийлөгч дэмжээгүй/

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,

4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,

7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг/МАН-ын бүлэг дэмжээгүй/,

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг /МАН-ын бүлэг дэмжээгүй/

Гэхдээ БНСУ-д суух Элчин сайдын суудал гурван жил шахмын хугацаанд эзэнгүйдсэн, дэлхий дахинд цар тахал дэгдсэн байгаа үед гадаад оронд суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэж үзэн, 2020 оны тавдугаар сард Цогтоогийн Өнөрзаяагийн оронд Намсрайн Эрдэнэтуяаг санал болгон, УИХ-аар баталсан юм.

9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн Баттөмөрийг,

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,

11. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох санал хүлээгдэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж