"Раммштайн" хамтлаг эргэн ирж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

 "Раммштайн" хамтлаг эргэн ирж байна

 "Раммштайн" хамтлаг эргэн ирж байна

Домогт "Раммштайн" хамтлаг эргэн ирж, шинэ дуунууд дээр ажиллаж эхэлсэн, өмнөх цомог дээрээ хамтарч ажилласан Францын студи дээрээ ирсэн зэргээ зарлажээ. Үүнийг Франц дахь шүтэн бишрэгчид нь ч гэрэл зургуудаар баталж байгаа юм.

Шүтэн бишрэгчдийн цахим сүлжээнд “Эргэлзэх хэрэггүй боллоо. "Раммштайн" хамтлаг Ла Фабрик студид иржээ. Хамтлагийн гишүүд болон инженерүүд студийн ойролцоо харагдах боллоо” хэмээн бичсэн байна.

Мөн "Раммштайн" хамтлагийн өмнөх цомог дээр хамтарч ажилласан инженер Флориан Аммон хамтлагийн гишүүдтэй цуг Берлинээс Парис руу нисч буй зургуудаа цахим орчинд байршуулжээ.

Түүнээс гадна зургадугаар сард бөмбөрчин Кристоф Шнайдер хамтлаг шинэ дуунууд дээр ажиллаж байгааг мэдэгдээд “Бидэнд хийх ажил маш их байна. Дуусгаагүй дуунууд олон бий. Бид эргэн уулзацгааж, шинэ дуунууд дээрээ ажиллаж байна. Болж өгвөл шинэ цомогтой болох санаа байна” хэмээн ярьсан билээ.

"Раммштайн" хамтлаг арван жилийн турш чимээгүй байж байгаад өнгөрсөн жил нэг цомог гаргасан юм. Мөн цомгоо хийж байхдаа хамтлагаа тараах талаар ч ярилцаж байжээ.

Эх сурвалж: LOUD WIRE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж