НҮБ: Хүн төрөлхтөн дэлхийг аварч чадсангүй   | News.MN

НҮБ: Хүн төрөлхтөн дэлхийг аварч чадсангүй  

НҮБ: Хүн төрөлхтөн дэлхийг аварч чадсангүй  

НҮБ: Хүн төрөлхтөн дэлхийг аварч чадсангүй  

НҮБ-аас 10 жилийн өмнө гаргасан дэлхийг аврах 20 аргын аль нь ч өнөөдөр хэрэгжсэнгүй. Уг нь Айчи шим ертөнцийн төлөвлөгөө хэмээх тус 20 арга, төлөвлөгөөг 196 орон гарын үсэг зуран баталж байсан аж.

Төлөвлөгөө дараах таван шатандаа бүтэлгүйтжээ.

А: Шим ертөнцийг доройтуулж буй шалтгааныг засгийн газрууд болон нийгмээс олж тогтоох

Б: Шим ертөнцөд учруулах дарамтыг багасгаж, аль болох байгальд ээлтэй хэрэглээг нэвтрүүлэх

В: Экосистем, амьтдын аймаг, генийг идэвхтэй хамгаалж, шим ертөнцийн байдлыг дэмжих

Г: Шим ертөнц болон экосистемд шаардлагатай байгаа бүх арга хэмжээг хэрэгжүүлэх

Д: Хот төлөвлөлт, мэдээ мэдээлэл, барилгуудын багтаамжуудыг сайжруулах

Төлөвлөгөөг олон улс санал нэгтэйгээр баталснаас хойш арван жил өнгөрөхөд хэн ч дорвитой арга хэмжээ аваагүй байна. Тухайлбал, нийт 20 ажлаас зургаад нь л бага зэрэг өөрчлөлт гарчээ. Уг нь төлөвлөгөөнд багтсан 20 ажил бүгд 2020 он гэхэд дууссан байх ёстой. Бага зэрэг дэвшилт гарсан зургаан ажлыг тоочвол устаж буй амьтдыг хамгаалах, дархан цаазтай газруудыг хамгаалах, генетикийн нөөц, биологийн олон янз байдлын стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг хоорондоо хуваалцах,мэдээлэл солилцох, нөөц бололцоог хэрэглэх зэрэг юм.

Энэ жил хугацаа нь дуусч байгаа дээрх төлөвлөгөөний талаар НҮБ энэ долоо хоногт тайлан гаргаж, танилцуулсан байна. Түүнээс харахад төлөвлөгдсөн зарим ажилд ахиц гарах байтугай байдал улам ч дордсон байна. Жишээ нь, цэвэр усны нөөцийг хамгаалах, ус бохирдуулахыг багасгах ажил огт хэрэгжээгүй бөгөөд байдал өдгөө улам дорджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес “2011-2020 онд хэрэгжих ёстой байсан төлөвлөгөөний дагуу олон улс шим ертөнцийн доройтуулж буй хүчин зүйлүүдийг тодорхойлсон хэдий ч түүнээс цааш дорвитой зүйл хийсэнгүй. Бидэнд илүү том амбиц хэрэгтэй байна. Тиймээс бид удахгүй 2050 он хүртэлх нарийвчилсан төлөвлөгөө гаргах болно. Тэрхүү төлөвлөгөөгөөрөө бид цаг уурын өөрчлөлт, шим ертөнцийн доройтол гэх хоёр тулгамдсан асуудалтай тэмцэх болно” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-17 202.131.240.147

Сав ертөнц шүү дээ шим ертөнц гэдэг чинь сэтгэл оюун санааг хэлдэг

Avatar

Зочин 2020-09-17 202.21.107.73

Корона гарч хүмүүсийн хөдөлгөөн багассанаар дэлхийн байгаль орчин овоо л сэргэлээ ш дээ. Хүн гэдэг амьтан жаахан хязгаартай л баймаар юм байна даа.

Avatar

Delhiin mohol irj ybna 2020-09-17 67.81.184.102

Delhiig hun torolhton oorsdoo sonooj b.a…huuhed toruulehee bolitsgoo!!!

Avatar

Зочин 2020-09-17 83.233.253.18

humuun bol bugdiig ustgagch hunuugch gedgiig odoo boltol uhaardaggui ee . hezee ch zasrahgui

Avatar

Зочин 2020-09-17 59.153.85.126

НҮБ өөрөө Америк Англи Хятад Орос тэргүүтэй амбиц хөөсөн дарангуйлагч улсуудадаа сөхөрч унаж тусдагаа больчих за.

Avatar

Зочин 2020-09-17 202.126.89.234

Hun bol hamgiin adgiin umhii gaitai amitad, yadaj urjihee bolivol delhiid nemertei.

Avatar

Зочин 2020-09-17 202.126.89.234

Suiruulne uu gehees yaaj avrah ve dee uzliin amitad!

Avatar

/*-*/ 2020-09-17 49.0.212.4

Хүн уствал дэлхий эргэж нөхөх сэргээгдэнэ, гэхдээ бас цөмийн хаягдал гэж нэг юм бий

Avatar

Зочин 2020-09-17 139.5.218.170

b**s hseesee shiidej chadahgui baij ih tom yum bodnoo. Orkuud

Avatar

Зочин 2020-09-17 103.212.118.132

Бусад амьтад бас хүн шиг тодороод гараад ирнэ.

Avatar

Зочин 2020-09-17 202.126.90.15

Тиймээ өнгөрсөн 1 жилийн хугацаанд дэлхийн хүн төрлөхтөний тэмүүлж бүтээсэн хөгжил дэвшил хотжил суурьшил аж үйлдвэр энэ бүгд байгаль эх дэлхийд асар хортой явцгүй гэдгийг ойлгууллаа..товчхондоо Хүн-г байх ёстой байранд нь аваачлаа.

Avatar

Зочин 2020-09-17 64.119.24.67

Хүн төрөлхтөнийг дэлхийтэй нь аврах Нэгэн Тэнгэрээс айсуй. Гэхдээ бас Тэрээр энэ ажлынхаа хүрээнд нүгэлтнүүдийг устган сөнөөнө. Үргэлж хорлол гай гамшиг бодож төлөвлөж явдаг /баяр хүүк лүндээ нямка эбэ намбарбаев миеэ путин ши жин пин билл гейтс рокфеллер ротшильд…. гээд л/ шаар шавхруунууд устан сөнөж байж л байгал дэлхий болон хүн төрөлхтөний нуруу тэнийнэ.

Avatar

Зочин 2020-09-17 139.5.218.170

Yumtai humuusiin yum n hudulj baih shibv

Avatar

Amar 2020-09-17 182.160.35.60

НҮБ гэсэн дэлхийн татвар төлөгчдийг мөнгийг дэмий үрдэг байгууллага үндсээрээ өөрчлөгдөж байж л ахиц гарна.

Avatar

Зочин 2020-09-17 202.9.46.165

Ээ хэлээд юүхэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж