Энэ оны долдугаар сард Словенид байдаг Меланиа Трампын модон хөшөөг танхай этгээдүүд шатаан сүйтгэсэн учир буулгасан билээ. Шатсан хөшөөг хүрлээр шинэчилж, буцаан байрлуулсан байна.
Уран барималч Брэд Доуни Севника буюу АНУ-ын тэргүүн хатагтайн бага насаа өнгөрөөсөн тосгоны ойролцоох хөшөөг шинэчилснээ танилцуулжээ. Тэрбээр үргэлж тус хөшөөний хүрэл хувилбарыг хийхийг хүсдэг байсан бөгөөд хөшөөг шатсаны дараа дээрх санаагаа хэрэгжүүлэх боломжтой болсон аж.
Доунигийн хэлснээр нутгийн иргэд түүнийг маш ихээр дэмжиж, хүрэл хүртэл хандивласан байна. Цагдаа нар буруутай этгээдийг одоо хүртэл олоогүй байгаа аж. Мөн шатсан хөшөө өдгөө Кропер хотын “Дүрслэлийг чөтгөр аваасай” нэртэй үзэсгэлэн худалдаан дээр тавигджээ.
Эх сурвалж: CNN
Зочин 2020-09-17 59.153.85.126
Америкийн тэргүүн хатагтайн нутаг нэгтнүүд гайхамшигтай шуналт хүүхний дүрийг бойтоглон бүтээсэн нь энэ юм.Дургуй нэг нь шатаасан ч үзүүлэе гэсэн нь хүрэлээр бүтээжээ
зочин 2020-09-17 139.5.218.119
хаашаа ч юм хийгээд байдгийн, яасан ч ур дүйгүй хүмүүсэв
ОНОМ 2020-09-17 119.40.98.106
Энэ одоо хаашаа ч юм.