Энэ оны долдугаар сард Словенид байдаг Меланиа Трампын модон хөшөөг танхай этгээдүүд шатаан сүйтгэсэн учир буулгасан билээ. Шатсан хөшөөг хүрлээр шинэчилж, буцаан байрлуулсан байна.
Уран барималч Брэд Доуни Севника буюу АНУ-ын тэргүүн хатагтайн бага насаа өнгөрөөсөн тосгоны ойролцоох хөшөөг шинэчилснээ танилцуулжээ. Тэрбээр үргэлж тус хөшөөний хүрэл хувилбарыг хийхийг хүсдэг байсан бөгөөд хөшөөг шатсаны дараа дээрх санаагаа хэрэгжүүлэх боломжтой болсон аж.
Доунигийн хэлснээр нутгийн иргэд түүнийг маш ихээр дэмжиж, хүрэл хүртэл хандивласан байна. Цагдаа нар буруутай этгээдийг одоо хүртэл олоогүй байгаа аж. Мөн шатсан хөшөө өдгөө Кропер хотын “Дүрслэлийг чөтгөр аваасай” нэртэй үзэсгэлэн худалдаан дээр тавигджээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ