Өвлийн олимпийн тасалбар худалдах эрхийн гэрээг байгуулав

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Өвлийн олимпийн тасалбар худалдах эрхийн гэрээг байгуулав

2018 оны өвлийн олимпийн наадам БНСУ-ын Пёончан хотноо болох юм. Монголын Үндэсний олимпийн хороотой “Нью жуулчин турс” ХХК 2004 оны Афины олимпийн наадмаас эхлэн хамтран ажиллаж эхэлжээ. Энэ удаа МҮОХ “Нью жуулчин турс” компанитай “Пёончан-2018” олимпийн наадмын тасалбарыг худалдах онцгой эрхийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээ өнөөдөр МҮОХ-д болсон юм.

“Пёочан-2018” Өвлийн олимпийн зохион байгуулах үндэсний хороонд МҮОХ-ны тасалбар худалдах итгэмжлэгдсэн төлөөлөгч -Нью жуулчин турс ХХК болохыг нотолж, шууд харилцах эрх, тасалбарын квотыг авч өгөх юм. Мөн тасалбар худалдах болох хөгжөөн дэмжигчдийн аялал зохион байгуулахтай холбогдсон асуудлаар Зохион байгуулах үндэсний хороотой харилцах боломжийг бүрдүүлж ажиллахыг гэрээнд тусгажээ.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж