Гималайн өндөрлөгт орших Энэтхэг, Хятадын хилийн бүсэд энэ оны тав, зургадугаар сард хоёр орны хилийн харуулууд хэд хэдэн удаа мөргөлдөж, хүний амь хохирсон билээ. Хахир хүйтэн өвлийн улиралд бэлтгэн Энэтхэгийн талаас хил рүү сум, зэвсэг, шатахуун, техник хэрэгслээ зөөвөрлөн нөөцөлж эхэлжээ. Төвөдтэй хиллэдэг Энэтхэгийн Ладах бүс нутагт хилийн харуулууд Хятадын талтай зодолдсоны улмаас 20 цэрэг амь үрэгдсэн юм.
Өмнө нь Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх Мягмар гаригт хэлсэн үгэндээ Хятадын тал хилийн маргаантай уулархаг бүсэд цэргийн тоогоо нэмэгдүүлснээр өнгөрсөнд байгуулсан хоёр талын гэрээгээ зөрчсөн гэж буруутгасан.
Ладах бүс нутагт ердийн үед 20-30 мянган цэрэг хилийн аюулгүй байдлыг хамгаалдаг аж. Гэвч хоёр орны цэргүүдийн хооронд зөрчил үүссэнээр хилийн харуулуудын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ