ХБИ-ийг ипотекийн зээлд хамруулна

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

ХБИ-ийг ипотекийн зээлд хамруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 89.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Уг хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ипотекийн, түрээсийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулахад зориулж, шаардлагатай хөрөнгийг ,аймаг, нийслэлийн төсөвт тусгах болж байна.

Мөн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж тус бүр 80 гаруй хувийн саналаар дэмжин баталлаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж