Япон: Абэ Шинзогийн төрсөн дүү Батлан хамгаалахын сайд болжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

Япон: Абэ Шинзогийн төрсөн дүү Батлан хамгаалахын сайд болжээ

Япон: Абэ Шинзогийн төрсөн дүү Батлан хамгаалахын сайд болжээ

Япон улсыг хамгийн удаан удирдсан Абэ Шинзогийн Засгийн газар өчигдөр (2020.09.16) бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Засгийн газраа бүрдүүлж байгаа билээ. Шинэ Засгийн газрын Батлан хамгаалахын сайдаар өмнөх Ерөнхий сайд Абэ Шинзогийн хамгийн бага дүү Киши Нобуо томилогджээ. Үүнээс өмнө уг алба тушаалыг Коно Таро хашиж байсан юм.

Киши Нобуо болон Тайванийн удирдагч Цай Инвэнь

Нобүо Киши өмнө нь Японы Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан аж. Тэрбээр Гадаад хэргийн дэд сайдын албыг хаших хугацаандаа Тайванийн үе үеийн удирдагчидтай ихэд ойр дотно ажиллаж байсан нь Хятад улсын санааг зовоож буй тухай хэвлэлүүд онцолж байна.

Хятад улсын зүгээс Киши Нобуод баяр хүргэхдээ Тайваньтай хэт ойр харилцахгүй байхыг анхааруулсан утгатай мэндчилгээ илгээжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин “Хоёр орны Батлан хамгаалах яам нь яриа хэлцэл, харилцан солилцоог бэхжүүлж, аюулгүй байдал, харилцан итгэлцлээ дээшлүүлж, бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Түүнчлэн Японы тал “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэж, Тайванийн бүс нутагтай ямар ч хэлбэрээр албан ёсны хэлэлцээр хийхээс татгалзана гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: SCMP, MAINICHI

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж