Карди Би нөхрөөсөө салах өргөдөл өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

Карди Би нөхрөөсөө салах өргөдөл өгчээ

Карди Би нөхрөөсөө салах өргөдөл өгчээ

Карди Би энэ сарын 15-нд Жиоржиа муж, Фюлтон хотын дээд шүүхэд гурван жил ханилсан нөхрөөсөө салах өргөдөл гаргажээ. Нэхэмжлэгч тал Карди Би буюу Белканис Алманзар хоёр настай охин Калтюрыг хууль ёсны дагуу өөрийн асрамжид үлдээх, нөхөр Офсет буюу Киари Сефусаас хүүхдийн тэтгэмж авч байхыг хүссэн байна. Мөн тэрбээр гэр бүлийн бүх хөрөнгийг тэгш хуваах хүсэлтэй байгаа аж. Тэдний шүүх хурал арваннэгдүгээр сарын эхээр болох юм.

Карди Бигийн мэдээлснээр Офсет тэр хоёр өдгөө тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрэх ямар ч найдваргүй болжээ. Тэдний өөрчлөгдөшгүй ялгаатай байдлууд салах үндсэн шалтгаан болсон аж. Карди Би өргөдөл гаргахаасаа хэд хоногийн өмнө инстаграм дээрээ “Зүрх сэтгэл минь надад цагаа үрэхээ боль гэж хэллээ. Одоо цаг нь болсон” хэмээн бичсэн байна.

Карди, Офсет хоёр 2017 онд нууцаар гэрлэж, аль болох олны анхаарлын төвөөс гадуур амьдарч байсан билээ. Гэвч Офсет эхнэрээ хэд хэдэн удаа хуурсан аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж