Л.Гүндалайд уурлах биш баярлах ёстой биш үү?

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Л.Гүндалайд уурлах биш баярлах ёстой биш үү?

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай улстөрчийн карьераа уран сайханчийн карьераар солив бололтой. Тэрбээр саяхан “Монголоороо байгаасай” дууг дуулж монгол баатрын дүрээр хальсанд мөнхлөгдсөн. Түүний клип цацагдсан даруйдаа фейсбүүк, твиттерээр олныг байлдан дагуулсан гэж болно. Тэгвэл “Монголоороо байгаасай” дуу нь Л.Гүндалайн анхны уран бүтээл биш аж. Эрхэм улстөрч өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан “Телевизүүдийн баярын нэвтрүүлэгт оролцох далимаар овоо хэдэн дууг дуулах гэж оролдсныгоо энд байршууллаа. Намайг уриагүй бол би ийм сайхан дуунуудыг дуулах гэж оролдохгүй байсан гэдэгтээ итгэлтэй байна Та бүхэн сайхан шинэлээрэй Бөөн дурын уран сайханч Л.Гүндалай” гэжээ. Түүнтэй холбоотой  хэл ам тасрахгүй байна. Дуучин Дашдондог нь дууг нь дуулсанд Л.Гүндалайд бухимдалтай хандаж байгаа бол Өвөрмонголын зохиолч Цогжилт дууг зөвшөөрөлгүй дуулсанд буруутгав. Гэхдээ яг үнэндээ тэд Л.Гүндалайд уурлах биш баярлах хэрэгтэй биш үү. Ийм дуу байдгийг  олон хүн мэддэггүй байсан. Одоо Л.Гүндалай дуулснаар үгийг нь Цогжилт бичиж, дууг нь Даншдондог дуулсан юм байна гэж мэддэг боллоо шүү дээ. Хэний ч мэддэггүй байсан дууг нь 250 мянган хүн үзтэл, олон арван хүн шэйр хийтэл рекламдсан нь Л.Гүндалайгийн “гавъяа” биш гэж үү?

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж