Барбадос: Британийн хатан хааныг төрийн тэргүүний суудлаас буулгана

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

Барбадос: Британийн хатан хааныг төрийн тэргүүний суудлаас буулгана

Барбадос: Британийн хатан хааныг төрийн тэргүүний суудлаас буулгана

Карибын тэнгист орших 280 мянган хүн амтай, 439 км.кв газар нутагтай арлын улс Барбадос төрийн тэргүүнийхээ суудлаас Их Британийн хатан хааныг буулгахаа мэдэгджээ. Тус улс Британийн колоничлолоос салсны 55 жилийн ойгоор буюу 2021 оны арваннэгдүгээр сард Бүгд найрамдах улс болохоор зэхэж байгаа аж.

Барбадос нь 1966 онд Британийн колоничлолоос салсан ч хатан хааныг бэлгэдлийн чанартайгаар төрийн тэргүүн хэвээр үлдээсэн юм. Ер нь Карибын тэнгисийн ихэнх улсууд тусгаар тогтносон ч хуучин хаант засаглалын хэлбэрээ хадгалж үлдсэн байдаг.

Барбадосын хувьд 2003 онд давж заалдах шатны дээд шүүхээ Лондон дахь шүүхээс Тринидад ба Тобаго дахь Карибын орнуудын шүүхэд шилжүүлсэн нь засаглалаа солих эхний алхам болсон юм.

 

 

Эх сурвалж: AP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж